Dota 2: “DreamLeague Season 29” тэмцээний плей-оффын оноолт гарлаа

by Саруул Батболд
0 comments

Dota 2-ын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “DreamLeague Season 29“-ийн плей-оффын (хасагдах шат) оноолт албан ёсоор тодорлоо. Тавдугаар сарын 19-ний өдөр эхлэх эхний тоглолтуудад дараах багууд учраа тааран тоглохоор болжээ:

  • Team FalconsTundra Esports
  • Team SpiritBetBoom Team
  • PARIVISIONTeam Liquid
  • Natus VincereAurora Gaming

“DreamLeague Season 29” тэмцээний плей-оффын шат тавдугаар сарын 19-нөөс 24-ний хооронд үргэлжилнэ. Энэхүү шатанд шалгарсан шилдэг 12 баг “Double Elimination” (хоёр хожигдвол хасагдах) системийн дагуу аваргын цомын төлөө өрсөлдөх юм.

Плей-оффын үндсэн тоглолтууд “Best of 3” (гурван тоглолтоос хоёр хожсон нь дараагийн шатанд үлдэх) форматаар явагдах бол аваргын төлөөх гранд-финал “Best of 5” (таван тоглолтоос гурван хожил авсан нь аваргалах) форматаар шийдэгдэнэ.

Шагналын сан

Тэмцээний нийт шагналын сан 1,000,000 ам.доллар бөгөөд тэргүүн байр эзэлсэн аварга баг 290,000 ам.доллар өвөртлөх юм.

Dota 2: DreamLeague S29 тэмцээний плей-оффын оноолт гарлаа

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй