Wisper эрүүл мэндийн шалтгаанаар DreamLeague Season 29-ийг өнжихөөр боллоо — Түүнийг Batyuk орлоно

by Саруул Батболд
0 comments

“ex-HEROIC” багийн тоглогч Адриан “Wisper” Доблес эрүүл мэндийн асуудлын улмаас Dota 2-ын DreamLeague Season 29 тэмцээнийг өнжих болсноо Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Боливи тоглогч Wisper-ийг уг тэмцээнд Богдан “Batyuk” Батюк түр орлон тоглохоор болсон байна. Wisper бүрэн эдгэрч, хүчээ нөхөхийн тулд энэхүү завсарлага түүнд зайлшгүй шаардлагатай байгааг онцолжээ. Тэрээр DreamLeague-ийн дараа Европт болох “BLAST Slam VII” тэмцээний өмнөх багийн бэлтгэлд (bootcamp) нэгдэхээр төлөвлөж байгаа аж.

Wisper

DreamLeague Season 29 тэмцээн тавдугаар сарын 13-наас 24-ний хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд нийт 1,000,000 ам.долларын шагналын сантай юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй