Counter-Strike 2-ын “IEM Atlanta 2026” тэмцээний туршид “Mirage” хамгийн олон удаа тоглогдсон газрын зургаар шалгарлаа. Багууд уг газрын зураг дээр нийт 15 удаа тулалдсан байна. Түүнчлэн “Dust2” болон “Nuke” зургууд эрэлтээрээ шилдэг гуравт (топ-3) багтсан бөгөөд багууд эдгээр талбар дээр тус бүр 13 удаа ялагчаа тодруулжээ.
Тэмцээний аварга “NAVI” баг “Mirage” дээр нийт 3 удаа тоглосны 1 нь тэдний өөрсдийнх нь сонголт (пик) байв. Харин “Dust2” болон “Nuke” дээр тус бүр хоёр удаа гарч тоглосон ч тэднийг нэг ч удаа өөрсдөө сонгоогүй аж. “NAVI” багийн хувьд хамгийн олон удаа сонгосон зураг нь “Ancient” (3 удаа) байсан бол тэдний хамгийн их хасдаг (бан) газрын зургаар “Overpass” тодорчээ.
