CS2-ын EWC 2026 тэмцээний финал Accor Arena руу шилжлээ

0 comments

Esports World Cup 2026 тэмцээнийг зохион байгуулагчид Counter-Strike 2 төрлийн гранд-финалын тоглолт Парисын Accor Arena-д болно гэдгийг албан ёсоор мэдээллээ. Энэхүү алдартай аренад өмнө нь Vitality баг анхны мейжор аваргын цомоо өргөж байсан BLAST.tv Paris Major 2023 тэмцээн болж байсан билээ.

Зохион байгуулагчид финалын үзэгчдийн багтаамжийг нэмэгдүүлэв

Анх тэмцээний бүх тоглолтыг Paris Expo Porte de Versailles-д зохион байгуулахаар төлөвлөж байсан бөгөөд Иран, Израиль хоорондын цэргийн мөргөлдөөний улмаас Esports World Cup-ыг Эр-Риядаас Парис руу шилжүүлээд байсан юм.

Гэсэн хэдий ч финалын өдрийн тасалбар бүрэн загдаж дууссаны дараа зохион байгуулагчид шийдвэрлэх тоглолт болох Championship Sunday-г хавьгүй олон үзэгчийн багтаамжтай Accor Arena руу шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Тэмцээний бусад бүх тоглолт төлөвлөсний дагуу Paris Expo Porte de Versailles-д явагдах болно.

2 сая ам.долларын шагналын сан

Esports World Cup 2026 тэмцээнд нийт 32 баг өрсөлдөхөөс 4 баг нь томоохон LAN нээлттэй сонгон шалгаруулалтаар дамжин эрхээ авсан юм. Хасагдах шат буюу плей-оффт 16 баг шалгаран үлдэх бөгөөд Accor Arena-д болох шийдвэрлэх гранд-финал 8-р сарын 23-нд болно.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй