Түүхэн дэх анхны “Esports Nations Cup” (ENC) тэмцээн энэ оны арваннэгдүгээр сарын 2-ноос 29-ний хооронд зохион байгуулагдахаар боллоо. Тус тэмцээнд улс орнуудын үндэсний шигшээ багууд цахим спортын 16 төрлөөр зэрэг өрсөлдөх юм.
Оролцогчдыг тодруулахын тулд тоглогчдын сүүлийн үеийн амжилтыг үнэлэх чансааны системийг ашиглана. Нийлбэр дүнгээр хамгийн өндөр үзүүлэлттэй багууд ENC тэмцээнд шууд оролцох урилга авна. Үлдсэн эрхүүдийг сонгон шалгаруулалт болон дараах гурван төрлийн вайлдкард (тусгай эрх) слотоор дамжуулан хуваарилах аж:
- Solidarity Slots (Эв санааны нэгдлийн слот)
- Host Region Slots (Зохион байгуулагч бүсийн слот)
- Special Invites (Тусгай урилга)
Эдгээр дүрмүүд нь олон улсын тавцанд тэр бүр гарч чаддаггүй улс орон, газар нутгуудад боломж олгох зорилготой юм.
“Esports Foundation”-оос мэдээлснээр, вайлдкард эрхүүд нь “бүтэц, техник болон бүсийн саад бэрхшээлийг” даван туулах, дэлхийн өнцөг булан бүрээс оролцогчдыг өргөнөөр хамруулах зорилготой аж. Эдгээр слотоор эрх авсан оролцогчдын аялал болон байрлах зардлыг зохион байгуулагчид бүрэн хариуцах гэнэ.
Эв санааны нэгдлийн слот
Эдгээр слотууд нь олон улсад бага танигдсан бүс нутгуудад Counter-Strike 2-оос бусад бүх ENC-ийн төрлүүдэд оролцох боломжийг олгоно.
Долоодугаар сарын 20-ноос эхлэн нэгээс олон төрөлд шалгарч чадаагүй улс орнууд өөрсдийн хамгийн хүчтэй тоглоомын төрлөөр оролцох хүсэлтээ гаргаж болох юм. Сонгон шалгаруулалт дууссаны дараа зохион байгуулагчид тоглоом хөгжүүлэгч компаниудтай хамтран тухайн бүсийн чансаа болон өрсөлдөх чадварын түвшинд үндэслэн оролцогчдыг тодруулна.
Тусгай урилга
Тусгай урилгыг техникийн болон бүтцийн хязгаарлалтын улмаас үндсэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй улс орнуудад зориулан гаргажээ. Эдгээр нь багуудын гаргасан амжилтад бус, харин тусдаа тусгай шалгуурт үндэслэн олгогдоно.
Одоогоор слотуудын хуваарилалт дараах байдалтай байна:
- EA Sports FC: 5 тусгай урилга, 2 эв санааны нэгдлийн слот;
- PUBG MOBILE: 4 тусгай урилга, 1 эв санааны нэгдлийн слот;
- Шахмат: 2 эв санааны нэгдлийн слот;
- Rocket League: 2 эв санааны нэгдлийн слот;
- Honor of Kings: 1 тусгай урилга, 1 эв санааны нэгдлийн слот;
- Fatal Fury: City of the Wolves: 1 тусгай урилга, 1 эв санааны нэгдлийн слот.
Бусад бүх төрлүүд (CS2-оос бусад) анхны тохиргоогоор тус бүр нэг эв санааны нэгдлийн слот авах юм.
Зохион байгуулагч бүсийн систем
Зохион байгуулагчид цаашид хөлбөмбөгийн ДАШТ-тэй ижил зарчмаар тэмцээн зохион байгуулагч орнуудад зориулсан слот нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь ENC тэмцээн ирээдүйд зохиогдох газраа сольж байж магадгүй гэсэн дохио бөгөөд жишээ нь “Esports World Cup 2025” тэмцээн Парис руу шилжиж байсантай ижил юм.
Гэхдээ “ENC 2026”-ийн хувьд зохион байгуулагч орон болох Саудын Арабад шууд слот өгөхийн оронд тухайн бүс нутагт зориулсан системийг нэвтрүүлжээ. Ингэснээр Арабын булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн (Бахрейн, Кувейт, Оман, Катар, Саудын Арабын Хант Улс болон АНЭУ) орнуудаас шалгарч амжаагүй байгаа хамгийн өндөр амжилттай багуудад эдгээр слотуудыг олгох ажээ.