Blizzard компани “Overwatch” болон Японы “YOASOBI” хамтлагийн хамтын ажиллагааг зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Blizzard Entertainment компани өөрсдийн “Overwatch” тоглоомыг Японы алдартай поп хөгжмийн YOASOBI дуэт хамтлагтай хамтрахаар болсныг зарлалаа. Энэхүү хамтын ажиллагааны танилцуулга тоглоом хөгжүүлэгчид болон хөгжимчдийн оролцоотойгоор Токио хотноо зохион байгуулагдсан тусгай арга хэмжээний үеэр болсон байна.

Тоглоомын доторх энэхүү томоохон эвент (event буюу тусгай арга хэмжээ) ирэх 7 дугаар сарын 1-нд эхэлнэ. Энэ нь тоглогчдод YOASOBI хамтлагийн өвөрмөц, сэтгэл хөдөлгөсөн хэв маяг болон хөгжмийг тоглоомын явцад шууд мэдрэх боломжийг олгох аж.

Энэхүү кросовер (crossover буюу өөр өөр брэндийн нэгдэл)-ийн хүрээнд шүтэн бишрэгчдийг дараах шинэчлэлтүүд хүлээж байна:

  • Сэдэвчилсэн шагналууд: Хэрэглэгчдийн дунд алдартай Кирико, Гэнжи, Ханзо зэрэг баатруудад зориулсан тусгай скин (skin буюу баатрын гадаад төрх), шинэ гоёл чимэглэлийн зүйлс нэмэгдэнэ.
  • Түүхийн өргөтгөл: Гэнжигийн Токио руу хийсэн аялал болон түүний Ханзо, Кирико нартай өнгөрүүлсэн багын дурсамжийг өгүүлэх богино хэмжээний өгүүлэг хэвлэгдэн гарна.
  • Шинэ хөгжим: Гэнжигийн түүхээс сэдэвлэн бүтээсэн “Orion” нэртэй шинэ сингл дуу худалдаанд гарна.

“Orion” дуу нь YOASOBI хамтлагийн бэлгэдэл болсон “THE BOOK” цувралын сүүлчийн цомгийн тусгай “Overwatch” хувилбарт багтах бөгөөд уг цомог 6 дугаар сарын 26-нд нээлтээ хийхээр товлогджээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй