Амьдралын симулятор Paralives тоглоом долоон жилийн хөгжүүлэлтийн дараа “Early Access”-ээр гарлаа

by Саруул Батболд
0 comments

Амьдрал симуляцийн “Paralives” тоглоомын урьдчилсан хувилбар (Early Access) албан ёсоор нээлтээ хийлээ. Алсын тэртээ 2019 онд бие даасан хөгжүүлэгч Алекс Массе анхлан зарлаж байсан эл төсөл долоон жилийн хугацаанд өргөжсөөр өдгөө “Paralive Studios” хэмээх бие даасан жижиг студи болон хөгжжээ.

Тоглоомыг бүтээгчдийн зүгээс уг бүтээлийг одоогоор гол сэдэл авсан бөгөөд гол өрсөлдөгч болох “The Sims” цуврал шиг төгс боловсроогүй байгаа ч бүтэн хэмжээгээр тоглоход хангалттай контенттой байгааг онцолсон байна.

Анхны хувилбарт дүрүүдийн гадаад төрхийг маш нарийн деталчлан өөрчлөх боломжтой баялаг “Character Editor”-ийг санал болгож буй нь EA-ийн ижил төрлийн тоглоомуудаас томоохон давуу тал болж байна. Мөн тоглоомд байшин барих, тохижуулах хэрэгслүүд болон аялах том ертөнц багтжээ. Дүрүүд ажилд орох, хүүхэдтэй болох, найз нөхөд, хайр дурлалаас эхлээд дайсагнал хүртэлх бүхий л харилцааг үүсгэх боломжтой аж.

Одоогоор тоглоомд цаг агаар, улирлын өөрчлөлт болон амьтад байхгүй ч хөгжүүлэгчид эдгээр элементүүдийг дараа нь нэмэхээ баталжээ. Түүнчлэн ирээдүйд гарах бүх шинэчлэлтүүд үнэ төлбөргүй байх юм.

Ирээдүйн замын зураглал (Roadmap)

Танилцуулсан төлөвлөгөөний дагуу “Paralives” тоглоомд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөжээ:

  • Цаг агаар, улирал болон амьтад (Early Access-ийн эхний хоёр жилийн хугацаанд);
  • Тээврийн хэрэгсэл болон ургийн бичиг (генеалогийн мод);
  • Хуанлийн систем;
  • Өорийг гэсэн хотыг засах, шинээр бүтээх боломж;
  • NPC дүрүүдэд зориулсан үйл явдлын элементүүд.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй