“Astralis” байгууллагын гүйцэтгэх захирал Йонас Гундерсен “IEM Cologne Major 2026” тэмцээний дараа багийнхаа ирээдүйн талаар тайлбар өглөө. Тэрээр одоогийн идэвхтэй бүрэлдэхүүнийг ямар нэгэн өөрчлөлтгүйгээр хэвээр үлдээхээ албан ёсоор баталсан байна.
Гүндерсен багийн тоглолт одоогоор хамгийн шилдэг хэлбэртээ хараахан хүрээгүй байгаа ч ахиц дэвшил гарч буй шинж тэмдгүүд ажиглагдаж байгааг онцолжээ. Түүний хэлснээр, байгууллагын зүгээс тогтвортой байдал болон олон улсын хөгжилд гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд багийн дараагийн дасгалжуулагч нь Дани хүн биш байх магадлал өндөр байна.
Йонас Гундерсены албан ёсны мэдэгдэл:
“Шинэ эзэмшигчдийн хувьд бид багийн үйл явц, тогтвортой байдал болон шинээр босгож буй зүйлээ алхам алхмаар сэргээхэд маш их анхаарч байна. Биднийг боломжийн тоглосон гэж бодож байна. Мэдээж тэмцээний хоёрдугаар шатны (Stage 2) тоглолтууд дээр илүү сайн тоглож болох байсан. Уг нь гуравдугаар шатанд (Stage 3) шалгарах ёстой байсан ч бид хэдийгээр шинэ баг хэвээр байгаа шүү дээ. Тогтворгүй байдалтай тулгарч байгаа нь хэвийн үзэгдэл. Гэхдээ бид хангалттай сайн чадвараа харуулсан гэж би бодож байна.
Залуус маш шаргуу ажиллаж байгаа бөгөөд энэ бол бидний үргэлжлүүлэх ёстой урт хугацааны үйл явц юм. Багийн дараагийн дасгалжуулагч Дани хүн биш байх магадлал өндөр гэдгийг хэлж чадна. Бид олон улсын зах зээлд гарч байна. Цэвэр Дани соёлд нэгэн асуудал байдаг нь бид өөрсдийн амжилтын хохирогч болсон явдал юм. Энэ нь заримдаа өөртөө хэт эрдэх, тайвшрах байдалд хүргэдэг байв. Тиймээс зөвхөн Данийн уламжлалд суурилсан соёлын оронд скандинав үндэс болон Дани тоглогчдын оролцоог хадгалахын зэрэгцээ өндөр амжилт гаргах олон улсын соёлыг бий болгохыг хүсэж байна. Энэ бол урьдынхтай харьцуулахад томоохон шилжилт юм.”
Дараагийн тэмцээний хуваарь
Astralis багийн оролцох хамгийн ойрын тэмцээн бол “BLAST Bounty 2026 Season 2” юм. Тус тэмцээн 2026 оны 7 дугаар сарын 21-нээс 8 дугаар сарын 2-ны хооронд Газар дундын тэнгисийн Мальта улсад зохион байгуулагдах хуваарьтай байна. Тэд шинэ дасгалжуулагч болон олон улсын шинэ тактиктайгаар хэрхэн тоглохыг харах л үлдлээ.