Valve компани мэйжор тэмцээний ялагчид олгодог тоглоомын дотоод цомын дүрмээ өөрчилжээ. IEM Cologne Major 2026 тэмцээнд Team Falcons багт сэлгээгээр (stand-in) тоглосон ахлагч Финн “karrigan” Андерсен өөрийн CS2 профайл дээрээ аваргын цомыг хүлээн авсан байна.
Өмнө нь Valve өөр зарчим баримталдаг байсан: тэмцээнд нэг ч тоглолт хийгээгүй байсан ч зөвхөн үндсэн бүрэлдэхүүнд бүртгэлтэй тоглогчид тоглоомын дотоод шагналыг авдаг байв.
Гэвч энэ удаад Falcons багт сэлгээгээр тоглож, мэйжорт түрүүлэхэд нь бодитой тусалсан karrigan аваргын цомыг авчээ. Харан түүний орлон тоглосон Дамьян “kyxsan” Стойлковски тоглоом доторх аваргын стикер нь үлдсэн ч цомгүй хоцорсон байна.
Өмнөх жишгүүдийг эвдсэн шийдвэр
Энэхүү шийдвэр нь өмнөх дүрмүүдээс гажсан онцгой тохиолдол болж байна. Өмнө нь сэлгээний тоглогчид мэйжорт амжилттай тоглосон ч шагнал авдаггүй байв.
Жишээлбэл, ESL One Cologne 2016 тэмцээний үеэр дасгалжуулагч zonic яаралтай журмаар dupreeh-ийг орлон тоглож, Astralis багийг плей-оффт шалгарсаны дараа үндсэн тоглогчийн шагнал биш, зөвхөн шөвгийн наймын цом авч байжээ. Сүүлийн жилүүдэд ч ийм жишиг үйлчилж байсан. Тухайлбал, The MongolZ баг түрүүлэхэд сэлгээний controlez биш, Senzu цомыг авсан бол FaZe багийн хувьд s1mple сэлгээгээр тоглосон ч broky шагналыг авч байв.
Ийнхүү Valve компани мэйжорын аваргын цомыг сэлгээний тоглогчид олгосноор шинэ жишиг тогтоолоо. Тус компани олон жилийн турш мөрдөж ирсэн практикаасаа яагаад ухрах болсон талаараа хараахан тайлбар хийгээгүй байна.