Цахим спортын ертөнцийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “IEM Cologne Major 2026” өндөрлөж, “Team Falcons” баг түүхэн ялалт байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан “Valve” компани долоодугаар сарын 1-нд шилжих шөнө “Counter-Strike 2” тоглоомондоо зориулж аваргуудыг алдаршуулах жижиг хэмжээний шинэчлэлтийг оруулсан байна.
Аваргуудын дурсгал ба Шинэ цуглуулга
Тоглоомын дотоод дэлгүүрт “IEM Cologne Major 2026”-д түрүүлсэн “Falcons” багийн тамирчдын гарын үсэг бүхий аварга цолны наалт (stickers) албан ёсоор нэмэгдлээ. Үүнээс гадна тэмцээний явцад гарсан шилдэг хайлайтуудыг харуулсан дурсгалын брелок (charms) худалдаанд гарсан байна.
Шинэ патчаар орсон гол өөрчлөлтүүдийг багцалбал:
- Аваргуудын стикер: “Major Shop” хэсэгт тэмцээний ялагчдын гарын үсэгтэй тусгай наалтууд орсон.
- Сувенир брелок: Тоглолт бүрийн онцлох агшнуудыг бэлгэдсэн зүүлтүүд нэмэгдсэн.
- Түүхэн клатчийн дурсгал: “Mirage” газрын зураг дээр “G2” багийн эсрэг “magixx”-ийн үзүүлсэн 1v4 клатчийг (багаа аварсан гайхалтай тоглолт) бэлгэдэж, тоглоомонд лаазалсан улаан лоолийн дүрс нэмжээ.
- Хязгаарлагдмал зэвсэг хасагдав: “Armory” хэсгээс олны таашаалд нийцсэн “AK-47 | Aphrodite” арьсыг албан ёсоор хассан байна.
“Valve” ийнхүү түүхэн ялалтыг баталгаажуулж, тоглоомын хөгжөөн дэмжигчдэд аваргуудын дурсгалыг хадгалах боломжийг олгож байна. Хэрэв та “Team Falcons”-ийн фанат бол яг одоо тоглоомоо шинэчлээд аваргуудын стикерийг цуглуулгаараа аваарай.