The MongolZ баг FURIA-д хожигдож, IEM Kraków 2026 тэмцээнийг орхилоо

2 comments 261 үзэлт

Intel Extreme Masters (IEM) Kraków 2026 тэмцээний хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд Монголын The MongolZ баг Бразилын FURIA Esports багт хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ.

IEM Kraków 2026 тэмцээний А хэсгийн доод хүснэгтийн тоглолтод 1xBet Монголоос дэмжлэгтэй оролцож буй The MongolZ баг FURIA Esports-той тулж, 1:2 харьцаатайгаар ялагдал хүлээв. Тоглолтын үр дүнг мап бүрээр харвал:

  • Mirage: 13:11 (The MongolZ ялсан)
  • Inferno: 12:16 (FURIA ялсан)
  • Nuke: 2:13 (FURIA ялсан)

Ингэснээр The MongolZ баг хэсгийн шатнаас хасагдсан анхны баг болж, тэмцээний 13-16 дугаар байрт шалгаран 10,000 ам.долларын шагнал хүртлээ. Харин FURIA Esports баг доод хүснэгтийн дараагийн шатанд шалгарч, 2-р сарын 2-нд хэсгийнхээ финалд гарах эрхийн төлөө тоглохоор болов.

Тоглолтын статистик:

  • The MongolZ: Багаас Б.Өсөхбаяр ‘910’ 1.14 чансаатайгаар (Rating 3.0) багаа тэргүүлсэн бол багийн ахлагч Б.Гарьдмагнай ‘bLitz’ 0.66 чансаатайгаар тоглолтыг дуусгажээ.
  • FURIA: Латив тоглогч Mareks ‘YEKINDAR’ Gaļinskis 60 фраг (K-D 60-45) хийж, 1.39 чансаатайгаар тоглолтын шилдэг тоглогч болов.
mongolz

Одоогоор А хэсгийн дээд хүснэгтийн финалд G2 Esports баг шалгараад байгаа бол нөгөө талд Team Spirit болон Natus Vincere багууд хагас шигшээд өрсөлдөж байна.

IEM Kraków 2026 тэмцээн 2-р сарын 9-нийг хүртэл Польшийн Краков хотод үргэлжлэх бөгөөд багууд нийт 1.25 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөж байна.

You may also like

2 comments

Тэмугэ 2 сар 2, 2026 - 17:16

Хожигдсон ч гэсэн сайн тоглосон гэж бодож байна

Reply
Илбасмиш 2 сар 2, 2026 - 17:23

The MongolZ-оо үргэлж дэмжинэ!

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй