“PGL Major Singapore 2026” тэмцээнд өрсөлдөх бүх 32 баг тодорлоо

0 comments

“Counter-Strike 2” төрлийн “PGL Major Singapore 2026” тэмцээнд оролцох нийт 32 баг албан ёсоор тодорлоо. Оролцогч багуудыг “Valve”-ийн албан ёсны чансаанд эзэлж буй байр суурийнх нь дагуу гурван үндсэн үе шатанд хуваарилан байршуулжээ.

3 дугаар шат (Stage 3):

  • MOUZ
  • Aurora
  • BETBOOM
  • FURIA
  • Vitality
  • Spirit
  • Falcons
  • Legacy

2 дугаар шат (Stage 2):

  • FUT
  • NAVI
  • 1win
  • MIBR
  • Nemiga
  • G2
  • Astralis
  • The MongolZ

1 дүгээр шат (Stage 1):

  • Ninjas in Pyjamas
  • HEROIC
  • Eternal Fire
  • Liquid
  • M80
  • Imperial
  • BC.Game
  • FlyQuest
  • PARIVISION
  • FaZe
  • 100 Thieves
  • 9z
  • DENDELE
  • Wildcard
  • Chinggis Warriors
  • Lynn Vision

“PGL Major Singapore 2026” тэмцээн 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнээс нэгдүгээр шат 11 дүгээр сарын 24–27-нд, хоёрдугаар шат 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 1-нд, харин гуравдугаар шат 12 дугаар сарын 2–6-ны өдрүүдэд явагдах хуваарьтай байна.

Шат бүрд 16 баг швейцар системээр өрсөлдөх бөгөөд шат бүрээс шилдэг найман баг нь шалгарч үлдэнэ. Тэмцээнээс хасагдах болон дараагийн шатанд шалгарах эгзэгтэй тоглолтууд Bo3 (гурван тоглолтоос түрүүлж хоёр хожих) форматаар өрнөх бол бусад бүх тоглолт Bo1 хэлбэрээр явагдана.

Харин шийдвэрлэх плей-офф шат 12 дугаар сарын 10–13-ны өдрүүдэд “Single Elimination” системээр явагдах аж. Гранд-финалын тоглолтоос бусад бүх шатны тоглолт Bo3 форматаар явагдаж, аваргыг тодруулах гранд-финал Bo5 форматаар өндөрлөнө.

Тэмцээний нийт шагналын сан 1.25 сая ам.доллар юм. Аваргаар тодорсон баг 500 мянган ам.доллар хүртэх бол дэд байр 170 мянга, гуравдугаар байр 100 мянга, дөрөвдүгээр байр 60 мянган ам.долларын шагнал тус тус хүртэнэ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй