PGL Masters Bucharest 2026: Түрүүлэх өндөр боломжтой таван баг

0 comments

PGL Masters Bucharest 2026 тэмцээн аравдугаар сарын 24-31-нд Румыны нийслэл Бухарест хотын PGL Studio-д болно. CS2-ын шилдэг 16 баг нийт 1.25 сая ам.долларын шагнал болон багийн бонусын төлөө өрсөлдөх юм.

1xBet Монголын цахим спортын шинжээчдийн үнэлгээгээр Team Vitality, Team Spirit, The MongolZ, NAVI болон Aurora Gaming багууд энэ удаагийн тэмцээний гол фаворитуудын тоонд багтаж байна.

Team Vitality

Team Vitality зуны томоохон тэмцээнүүд болох IEM Cologne Major 2026 болон Esports World Cup 2026-д хүлээлтэд хүрээгүй ч намрын улиралд формоо сэргээжээ. Тэд StarLadder StarSeries Fall 2026, ESL Pro League Season 24 тэмцээнд дараалан түрүүлсэн байна.

Багийн ахлагч apEX түр чөлөө авч, түүнийг jL орлон тоглож байгаа ч ZywOo тэргүүтэй бүрэлдэхүүн аваргын төлөөх гол өрсөлдөгчдийн нэг хэвээр байна. Өвлийн Мажорын өмнө тоглолтын хэмнэлээ олж буй нь тэдний давуу тал гэж шинжээчид үзжээ.

Team Spirit

Team Spirit Esports World Cup 2026 болон BLAST Open Porto 2026 тэмцээнд дараалан түрүүлж, улирлын дунд хүчтэй форм үзүүлсэн. Гэвч сүүлийн үед IGL magixx, AWPer sh1ro болон рифлер zont1x, tN1R нарын тоглолтын тогтвортой байдалд шүүмжлэл дагуулах болсон байна.

Тэдний хамгийн том давуу тал нь donk хэвээр. Тэр нэг үе, нэг мап төдийгүй бүхэл бүтэн тоглолтын өрнөлийг өөрчлөх чадвартай тоглогч тул Spirit-ийн амжилт бусад гишүүд хэр сайн дэмжлэг үзүүлэхээс ихээхэн шалтгаална.

The MongolZ

The MongolZ одоогоор бүрэлдэхүүний шинэчлэлийн үе дээр явж байна. Гэсэн ч Азийн Valve Regional Standings чансаанд тэргүүлэгчдийн нэг хэвээр байгаа бөгөөд PGL Major Singapore 2026-д урилгаар оролцох боломж өндөр гэж үнэлэгдэж байна.

Багийн хувьд гол сорилт нь шинээр нэгдсэн Г.Есөнтөмөр “nin9”-ийг одоогийн тактик, тоглолтын системд хурдан дасгах явдал. Тэрбээр 2018 онд одоогийн дасгалжуулагч maaRaa-тай The MongolZ-д хамт тоглож байсан туршлагатай.

Бухарестын тэмцээнээс өмнө The MongolZ 1win Private Club Season 2-т оролцох тул шинэ бүрэлдэхүүнээрээ ойлголцлоо сайжруулах боломжтой. Мөн өрсөлдөгч багууд шинэчлэгдсэн The MongolZ-ийн тоглолтын хэв маягт бүрэн дасч амжаагүй байх нь давуу тал болж мэднэ.

NAVI

NAVI сүүлийн саруудад тоглолтын хувьд уналттай байгаа бөгөөд IEM Cologne Major 2026-ийн плей-оффт шалгарч чадаагүй. Тэдний хамгийн сүүлийн томоохон түрүү нь хаврын IEM Atlanta 2026 байв.

Үүний зэрэгцээ VRS чансааны байрлал нь буурч, дараагийн Мажорт оролцох эрхээ алдах эрсдэлтэй болсон гэх мэдээлэл гарчээ. Мөн b1t Falcons руу шилжиж магадгүй гэсэн яриа гарсан ч энэ нь албан ёсоор батлагдаагүй байна.

Гэсэн ч NAVI-д туршлага, өндөр түвшний тоглолтын нөөц бий. Тэдний хувьд Бухарестын тэмцээн улирлын байдлаа эргүүлэх чухал боломж болж байгаа нь тоглогчдын мотивацид нөлөөлж мэднэ.

Aurora Gaming

Aurora Gaming жагсаалтын тавдугаарт бичигджээ. Тус багт Jimpphat болон kyxsan нэгдсэнээс хойш тоглолт нь мэдэгдэхүйц сайжирсан гэж шинжээчид үнэлж байна.

ESL Pro League Season 24-ийн хэсгийн шатанд Aurora FURIA-г хожсон бөгөөд дараа нь гуравдугаар байрын төлөөх тоглолтод Team Spirit-ийг буулган авчээ. Сүүлийн тэмцээнүүдийн энэ формоо хадгалж чадвал Бухарестад аваргын төлөө өрсөлдөх боломжтой багуудын нэг гэж үзэж байна.

PGL Masters Bucharest 2026 нь Сингапурын Мажорын урилга тодрохоос өмнөх сүүлчийн томоохон 1-р зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг болох тул багуудын хувьд чансаа, формоо батлах чухал сорилт болох юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй