PGL Masters Bucharest 2026 тэмцээний оролцогчид тодорлоо: “The MongolZ” баг өрсөлдөнө

0 comments

Румын улсад аравдугаар сарын 24-нөөс 31-ний өдрүүдэд болох 1,250,000 ам.долларын шагналын сантай “PGL Masters Bucharest 2026” тэмцээний оролцогчдын бүрэлдэхүүн бүрэн тодорлоо. Түүнчлэн энэхүү тэмцээн нь “PGL Singapore Major 2026” тэмцээнд шууд оролцох урилгын хуваарилалтад шууд нөлөөлөх хамгийн сүүлчийн дээд зэрэглэлийн (Tier-1) тэмцээн гэдгээрээ онцлог юм.

Нийт багуудын ихэнх нь дэлхийн VRS чансааны үзүүлэлтээрээ шууд оролцох эрхээ авсан бол үлдсэн дөрвөн слотыг бүс нутгийн хаалттай сонгон шалгаруулалтаар олгожээ. Шууд уригдсан шилдэг багуудын эгнээнд Монгол улсыг төлөөлөн “The MongolZ” баг багтсан байна.

Шууд урилга авсан багууд:

  • NAVI, FUT, G2, Spirit, MOUZ, Vitality, FURIA, Legacy, Aurora, 9z, The MongolZ, BB Team

Бүс нутгийн урьдчилсан шатны тэмцээнүүд тун өрсөлдөөнтэй өрнөж, шийдвэрлэх тоглолтуудад тивийнхээ шилдгүүдийг буулган авсан багууд сүүлчийн эрхүүдийг авлаа. Үүнд Хойд болон Өмнөд Америкийн финалд багууд тун ширүүн тэмцэл үзүүлж ялагчаа тодруулсан юм.

Сонгон шалгаруулалтаас эрх авсан багууд:

  • Хойд Америк: Team Liquid (гранд-финалд NRG багийг 3:2-оор хожсон)
  • Ази: TYLOO (гранд-финалд DEPO багийг 3:0-ээр хожсон)
  • Өмнөд Америк: DENDELE (гранд-финалд Fluxo багийг 3:1-ээр хожсон)
  • Европ: Nemiga (гранд-финалд B8 багийг 3:0-ээр хожсон)
PGL Masters Bucharest 2026 тэмцээний оролцогчид тодорлоо: "The MongolZ" баг өрсөлдөнө

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй