Roman Imperium Cup IX тэмцээнийг зохион байгуулагчид оролцох 16 багийн бүрэн жагсаалтыг зарлалаа. Тэмцээний гол фаворит нь FaZe Clan бөгөөд тэд VRS-ийн дэлхийн чансаанд 14 дүгээр байрт бичигдэж байгаагаараа бусад оролцогчдоос илт хол зөрүүтэй ялгарч байна. Мейжорын урилга олгохоос өмнө чансаан дахь байр сууриа хамгаалж, баталгаажуулах нь тэдний хувьд уг тэмцээнд оролцох гол зорилго бөгөөд одоогоор тэдний мейжорт шалгарах магадлалыг 70 хувьтай гэж үнэлж байгаа юм.
Чансааны хувьд FaZe-ийн хамгийн ойрын өрсөлдөгч нь 58 дугаар байрт бичигдэж буй Украины WBT баг юм. Мөн оролцогчдын дунд NAVI Junior, G2 Ares, Falcons Force зэрэг залуучуудын бүрэлдэхүүнүүд болон Украины Lazer Cats баг багтжээ.
Roman Imperium Cup IX тэмцээн аравдугаар сарын 7-ноос 10-ны хооронд Португалын Вила-Нова-де-Гая хотод болох бөгөөд шагналын сан нь 12,000 евро байх юм.
2 comments
Мэйжорын өмнөх сайхан бэлтгэл болох нь дээ
Тоглолтыг нь заавал шууд үзнэ ээ, амжилт хүсье