CS2-ийн Esports World Cup 2026 тэмцээний плей-оффын 1/8 финалд Falcons баг The MongolZ-ийг 2:0 харьцаатай хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Харин Монголын баг тэмцээнээ 9-16-р байраар өндөрлүүлж байна.
Цувралын гол баатар нь 18 настай “kyousuke” Максим Лукин байв. Тэр LAN тэмцээнүүд дэх карьерынхаа хамгийн хүчтэй тоглолтуудын нэгийг үзүүлжээ.
Inferno дээр Falcons илт давамгайлав
Эхний мап Inferno дээр Falcons хамгаалалтын талд маш түрэмгий тоглож, өрсөлдөгчөө 13:3 харьцаатай буулган авлаа. Эхний хагас 9:3, дараагийн хэсэг 4:0 болж дууссан байна. kyousuke энэ мап дээр гайхалтай үзүүлэлттэй байв. Тэр 26/7 K/D, 2.54 рейтингтэй тоглосон нь түүний LAN эвентүүд дэх карьерын хамгийн шилдэг мап болсон байна.
Dust2 дээр тоглолт илүү тэнцүүхэн өрнөсөн. Эхний хагаст Falcons 7:5-аар яльгүй илүүрхсэн бөгөөд NiKo 12-р раунд дээр 1v3 шийдвэрлэх ялалт авснаар багтаа чухал санаачилгыг авчирсан юм.

The MongolZ тэмцээнээ өндөрлүүллээ
Талууд солигдсоны дараа Falcons давуу талаа хадгалж, Dust2-г 13:9-өөр хаасан байна. Энэ мап дээр Falcons-ийн шилдэг тоглогчоор “m0NESY” Илья Осипов тодорч, 22 kill, AWP-аар 16 frag, 1.71 рейтингтэй тогложээ. Шөвгийн наймд Falcons NAVI-г 2:0-ээр итгэлтэй хожсон Legacy багтай тоглоно.
Харин манай The MongolZ баг харамсалтай нь тэмцээнээ өндөрлүүллээ. The MongolZ өмнөхийн адил 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцсон бөгөөд багт хүчээ сэлбэж, дараа дараагийн тэмцээнүүдэд амжилттай оролцохыг хүсье.