Цуурхал: The MongolZ nin9-ийг авч, cobrazera-г үндсэн бүрэлдэхүүнд буцаана

0 comments

28 настай «nin9» Гантулгын Есөнтөмөр The MongolZ-ийн бүрэлдэхүүн дэх сүүлийн сул орон тоонд нэгдэх гол нэр дэвшигч болжээ. Одоогоор сэлгээний сандалд байгаа «cobrazera» Ууганбаярын Анарбилэг  ч түүнтэй хамт үндсэн тавд эргэн ирэх төлөвтэй байна. Энэ талаар HLTV.org мэдээлэв.

nin9 өмнө нь «bLitz» Бямбасүрэнгийн Гарьдмагнай , «Techno4K» Мөнхболдын Содбаяр  болон дасгалжуулагч «maaRaa» Баянбатын Эрдэнэдалай  нартай нэг багт тоглож байсан. Тэд IHC-ийн бүрэлдэхүүнд 2022 онд PGL Major Antwerp 2022-т шалгарснаар Major тэмцээнд оролцох эрх авсан Монголын анхны баг болсон юм. nin9 мөн 2018 онд The MongolZ-д тоглож байсан бөгөөд тухайн үед maaRaa багийн тоглогч байжээ.

The MongolZ сүүлийн тоглогчоо сонгоход хэдэн долоо хоног зарцуулсан байна. Баг nin9-ээс гадна Alter Ego-ийн «laxiee» Андреев Макс болон академийнхаа 15 настай «M4k» Төгс-Эрдэнийн Баярбатыг туршжээ. Харин nin9 ESN Fall Showdown тэмцээний хүрээнд The Huns-ийн 1337 багтай хийсэн тоглолтыг аль хэдийн өнжсөн бөгөөд 5star-ийн эсрэг дараагийн тоглолтод ч оролцохгүй.

Хэрэв nin9-ийн шилжилт хэрэгжвэл The MongolZ-ийн бүрэлдэхүүн дараах байдалтай болно:

  • “bLitz” Бямбасүрэнгийн Гарьдмагнай
  • “910” Бандзрагчийн Өсөхбаяр
  • “Techno” Мөнхболдын Содбаяр
  • “cobrazera” Ууганбаярын Анарбилэг
  • “nin9” Гантулгын Есөнтөмөр

Манай залуус цаашид ч 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр тэмцээнүүдэд оролцоно.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй