“Бид ялалт байгуулах эрхгүй байсан”: Vitality-ийн дасгалжуулагч NAVI-д хожигдсон талаараа

by Саруул Батболд
0 comments

Vitality” багийн дасгалжуулагч Реми “XTQZZZ” Квониам “IEM Atlanta 2026” тэмцээний шөвгийн наймд “NAVI” багт 1:2-оор хожигдсон тоглолтынхоо талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр:

“Тоглолтын явцад бид бие биенээ ойлгохгүй, сонсохгүй байх тохиолдол олон гарсан нь гол асуудал байлаа. Ялангуяа… юу ч хэлмээргүй байна, Inferno зураг дээр ZywOo (Матье Эрбо) үнэхээр сайн тоглосонд хүндэтгэл үзүүлье. Гэвч Anubis дээр бид маш олон алдаа гаргасан тул яавч ялалт байгуулах эрхгүй байсан.

Энэ бол үнэхээр солиотой хэрэг. Учир нь Apex-ийн зүгээс өгсөн мэдээлэл маш сайн байсан ч бусад нь сонсоогүй, эсвэл магадгүй тоглолтондоо хэтэрхий анхаарчихсан байсан уу, мэдэхгүй юм. Бүрэн боломж байсаар байтал бүхэл бүтэн ‘best-of-three’ цувралыг ингээд алдчихсан нь харамсалтай байна” хэмээн ярьжээ.

Тэрээр хожигдлын гол шалтгааныг багийн дотоод зохион байгуулалтын эмх замбараагүй байдалтай холбон тайлбарласан ч тэд бага багаар формондоо орж байгаа бөгөөд одоо бүх анхаарлаа Мэйжор тэмцээнд хандуулах болно гэв:

“Хамгийн гол шалтгаан нь зохион байгуулалт байв. Бараг л замбараагүй байдал үүссэн гэхэд болно. Заримдаа хэн нэгэн хэтэрхий эрт урагш дайрч унахад араас нь дэмжиж устгал (размен) хийж амжихгүй байх жишээтэй. Мэдээж хэрэг бид илүү ихийг хүлээж байсан, учир нь сүүлийн хоёр өдөр тоглолт маань арай дээрдэж байгааг мэдэрч байлаа. Одоо бидний гол зорилго бол Мэйжор. Бага зэрэг амарч аваад, бэлтгэл сургуулилт, буткэмп хийж, Мэйжорт бүх хүчээ дайчилна.”

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй