MOUZ, Vitality багууд EPL S24-ийн плей-оффт хамгийн түрүүнд шалгарлаа

0 comments

Counter-Strike 2-ын ESL Pro League Season 24 тэмцээний Swiss шатны гурав дахь тоглолтын өдөр өндөрлөж, плей-оффт шалгарсан эхний багууд болон тэмцээнээс хасагдсан хоёр баг тодорлоо.

Плей-оффын эрхийг хамгийн түрүүнд MOUZ авсан бөгөөд тэд Team Spirit-ийг 2:0-ээр буулган авчээ. Үүний дараа Team Vitality Team Falcons-ийг 2:1-ээр хожиж, шийдвэрлэх шатанд шалгарсан байна.

Харин ShindeN болон TYLOO багуудын тэмцээн өндөрлөлөө. ShindeN G2-д 0:2-оор, TYLOO M80-д 1:2-оор ялагдан тэмцээнээс хасагджээ.

EPL S24 тэмцээн 10-р сарын 3-наас 11-ний хооронд Катовице хотод болж байна. Нийт шагналын сан нь $1 сая.

MOUZ, Vitality багууд EPL S24-ийн плей-оффт шалгарлаа

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй