NAVI баг “IEM Atlanta 2026” тэмцээний гранд-финалд “GamerLegion” багийг 3:0-ийн харьцаатайгаар буулган авч, аваргын цомыг өргөлөө. Цуврал тоглолтын эхлэл NAVI-ийн хувьд нэлээд хялбар байсан ч сүүлчийн газрын зураг дээр тэд 7-12 гэсэн харьцаанаас оноог гайхалтайгаар нөхөж (камбэк) ялалт байгуулсан юм.
Газрын зургуудын үр дүн:
- Mirage — 13:3 — NAVI ялав
- Anubis — 13:9 — NAVI ялав
- Nuke — 16:13 — NAVI ялав
“GamerLegion” багийн хувьд энэхүү финал нь сүүлийн үед том тайзнаа гаргасан хамгийн шилдэг амжилтуудын нэг байсан ч өдгөө формоо олоод буй NAVI багийн эсрэг тоглолт гаргаж чадсангүй. Нийтдээ “GamerLegion” багийн гурван тоглогч болох PR, Tauson болон hypex нарын хувьд энэ нь томоохон тэмцээний анхны финал байв.
Тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор (MVP) w0nderful тодорсон бөгөөд энэ нь түүний мэргэжлийн карьер дахь анхны MVP медаль болж байна.