Монголын хоёр тоглогчийн тоглодог BC.Game цахим спортын байгууллага хэдэн сарын өмнө The MongolZ-ийн идэвхгүй бүрэлдэхүүнд байсан Монголын тоглогч Анарбилэг “cobrazera” Ууганбаярыг элсүүлэх боломжийг судалж байжээ.
Энэ талаар клубын гүйцэтгэх захирал Али “akofocus” Моханнед мэдэгдсэн байна.
“Бид asap-ийг авахаас ч өмнө cobrazera-г элсүүлэхээр The MongolZ-той холбогдож байсан. Бид түүнийг үнэхээр авахыг хүссэн ч The MongolZ түүнийг үндсэн бүрэлдэхүүндээ буцаах төлөвлөгөөтэй байсан.”
Эцэст нь уг трансфер бүтэлгүйтэж, BC.Game Тайсон “asap” Патерсоныг элсүүлэхээр шийджээ.
2 comments
Энэ бүрэлдэхүүн цугласан бол үнэхээр аймаар бага болох байж дээ
Манай mzinho, senzu хоёр ч ямар ч багад очсон мундаг тоглоно оо