Team Vitality хоёр жилийн дараа StarCraft II төрлөөс гарч байгаагаа зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Францын кибер спортын “Team Vitality” байгууллага “StarCraft II” төрлөөс албан ёсоор гарч байгаагаа мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь тус клуб 2024 онд уг төрөлд бүрэлдэхүүнээ элсүүлснээс хойш хоёр жилийн дараа гарч байна.

Уг шийдвэрийг энэ жилийн “Esports World Cup 2026” тэмцээний үндсэн төрлүүдийн жагсаалтад “StarCraft II” багтаагүйтэй холбон тайлбарлаж байгаа юм. Дэлхийн хэмжээний томоохон тэмцээний хөтөлбөрөөс уг тоглоомыг хассан нь RTS (Real-Time Strategy) төрлийн шүтэн бишрэгчдийн дунд багагүй шүүмжлэл дагуулаад байна. Учир нь энэ төрлийн баг, тамирчид жилийн хамгийн том тэмцээнгүйгээр үлдэж байгаа юм.

“Team Vitality”-ийн бүрэлдэхүүнд байх хугацаандаа тоглогчид томоохон амжилтуудыг үзүүлсэн. Тухайлбал, багийн ахлагч Maru 2025 онд “DreamHack Dallas” тэмцээнд түрүүлж, өнгөрсөн жилийн “Esports World Cup”-д шилдэг найман тоглогчийн нэгээр шалгарч байсан түүхтэй.

Бүрэлдэхүүнд байсан Maru, Ryung, Zoun болон менежер CranK нар 2026 оны улиралд “ONSYDE” нэрийн дор үргэлжлүүлэн тоглохоор болжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй