T1, LOUD багууд VALORANT Champions 2026-ийн плей-оффын сүүлийн эрхийг авлаа

0 comments

Өчигдөр буюу 10-р сарын 4-нд VALORANT Champions 2026 тэмцээний хэсгийн шат өндөрлөлөө.

Хэсгийн шатны сүүлийн өдрийг FUT — T1 тоглолт нээв. Багууд Sunset болон Ascent дээр ширүүн өрсөлдсөн бөгөөд хоёр газрын зурагт хоёуланд нь Өмнөд Солонгосын T1 ижил 13:10 харьцаагаар ялалт байгуулжээ.

Дараагийн тоглолтод LOUD Global Esports-ийг буулган авсан байна. Өмнөд Америкийн баг эхлээд Split дээр 13:8-аар ялж, дараа нь Sunset-ийг 13:9-ийн харьцаагаар өөрийн болгожээ.

VALORANT

Ингэснээр T1 болон LOUD плей-оффт шалгарсан сүүлийн хоёр баг боллоо.

VALORANT Champions 2026 тэмцээн 9-р сарын 23-наас 10-р сарын 18-ныг хүртэл Шанхай хотод болж байна. Нийт 16 баг $2.25 саяын шагналын сан болон дэлхийн аваргын цолны төлөө өрсөлдөж байгаа бөгөөд плей-офф 10-р сарын 7-нд эхэлнэ.

VALORANT

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй