ARC Raiders 10-р сарын 8-наас 12-ныг хүртэл үнэгүй тоглоно

0 comments

Embark Studios ARC Raiders тоглоомыг түр хугацаанд үнэгүй тоглох боломж олгохоо зарлалаа. 10-р сарын 8-наас 12-ныг хүртэл хүссэн хүн бүр тоглоомын бүрэн хувилбарыг үнэгүй турших боломжтой.

Энэхүү арга хэмжээг 10-р сарын 8-нд гарах Frozen Trail нэртэй томоохон шинэчлэлтэй холбогдуулан зохион байгуулж байна. Шинэчлэлийн гол онцлог нь цасаар хучигдсан Pendola Pass газрын зураг байх бөгөөд энд Италийн хуучин суурин болон Exodus тээврийн зангилаа байрлана.

Мөн газрын зурагт ARC-ийн хамгийн том хөлгүүдийн нэг болох Frigate нэмэгдэнэ. Хөлөгт нэвтэрсэн тоглогчид шинэ гарцуудыг нээж, машинуудтай тулалдахын зэрэгцээ бусад Raiders-тай олзны төлөө өрсөлдөх шаардлагатай болно.

Үүнээс гадна Bully, Skulker, Hydra нэртэй гурван шинэ дайсан тоглоомд анх удаа нэмэгдэх юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй