Даниил “donk” Кришковец Counter-Strike 2-ын “PGL Astana 2026” тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчийн (MVP) шагналыг хүртлээ. Энэ нь түүний мэргэжлийн карьер дахь 11 дэх MVP шагнал бөгөөд тэрээр хамгийн сүүлд 2025 оны зун “BLAST Bounty 2025 Season 2” тэмцээнд шилдэг тоглогчоор шалгарч байсан юм.
donk энэхүү тэмцээнийг бүхэлд нь маш тогтвортой, өндөр түвшинд тоглож өнгөрүүллээ. Тэрээр хэсгийн шатанд 1.62 чансаатай (рейтинг) байсан бол шөвгийн наймд 1.42, хагас шигшээ тоглолтод 1.95 гэсэн гайхалтай үзүүлэлтийг үзүүлсэн байна. Түүнчлэн гранд-финалд тоглосон гурван газрын зургийн хоёрт нь багийнхаа хамгийн өндөр чансааг эзэмшсэн бөгөөд үүнээс “Ancient” газрын зураг дээр түүний үзүүлэлт 2.01-д хүрчээ.
Түүний тэмцээний турших нийт дундаж үзүүлэлт:
- Rating 3.0: 1.61
- KPR (раунд бүрт хийсэн аллагын тоо): 0.98
- Round Swing (раунд дахь хувийн нөлөөлөл): +5.82%