Парист болж буй Esports World Cup 2026 тэмцээний CS2-ын хэсгийн шатнаас шилдэг 16 баг плей-оффд шалгарсан бөгөөд Германы GamerLegion байгууллагын гурван тоглогч хувийн үзүүлэлтээрээ шилдэг 10-т багтан шуугиуллаа. Эхний долоо хоногийн тоглолтын тогтвортой байдал, раунд бүрд үзүүлсэн нөлөөнд үндэслэсэн шилдэг тоглогчдын чансааг толилуулж байна:
- 1. FL4MUS (GamerLegion) — 7.8 үнэлгээ: 1.06 K/R, 104.55 ADR (Хэсгийн шатны хамгийн өндөр ADR ба үнэлгээ)
- 2. m0NESY (Falcons) — 7.5 үнэлгээ: 0.94 K/R, 0.46 D/R (Хамгийн цөөн үхсэн ба хамгийн олон алалтай)
- 3. KSCERATO (FURIA) — 7.4 үнэлгээ: 0.91 K/R, 90.62 ADR (D хэсгийн гол хөдөлгүүр)
- 4. ZywOo (Vitality) — 7.4 үнэлгээ: 0.87 K/R, 98.41 ADR (6 карт дээр тоглосон хамгийн өндөр ADR)
- 5. REZ (GamerLegion) — 7.2 үнэлгээ: 0.87 K/R, 0.51 D/R (Маш цөөн үхэлтэй, өндөр ашигт ажиллагаатай)
- 6. tENZY (magic) — 7.1 үнэлгээ: 0.87 K/R, 88.67 ADR (6 карт дээр тогтвортой тоглолт үзүүлсэн)
- 7. NiKo (Falcons) — 7.0 үнэлгээ: 0.86 K/R, 94.92 ADR (Раунд бүрд өндөр хохирол учруулсан)
- 8. makazze (NAVI) — 7.0 үнэлгээ: 0.80 K/R, 93.28 ADR (Хүнд хэсгээс багаа плей-оффд гаргахад тусалсан)
- 9. Tauson (GamerLegion) — 7.0 үнэлгээ: 0.79 K/R, 0.47 D/R (Жагсаалтын хоёр дахь цөөн үхэлтэй тоглогч)
- 10. xfl0ud (FUT) — 6.9 үнэлгээ: 0.81 K/R, 96.86 ADR (MOUZ-ийг мулталсан тоглолтын гол баатар)
GamerLegion баг Spirit, Aurora, G2 зэрэг хүчирхэг өрсөлдөгчидтэй хэсгийг давж, гурван тоглогч нь шилдэгт багтсан нь плей-оффын өмнөх том ахиц болов. Мөн m0NESY болон NiKo нарын манлайлсан Falcons баг нэг ч цувралд хожигдолгүйгээр хэсгээсээ шалгарч, Кельнийн тэмцээний формоо Парист амжилттай үргэлжлүүлж байна.