“Red Bull” компани “EA Sports FC” видео тоглоом болон бодит хөлбөмбөгийг хослуулсан “Red Bull Coded Cleats” хэмээх цоо шинэ тэмцээний форматыг зарлалаа. Энэхүү өвөрмөц арга хэмжээний нээлт 2026 оны зургаадугаар сарын 5-наас 6-ны өдрүүдэд АНУ-ын Техас мужийн Даллас хотод болох аж.
Төслийн гол зорилго нь уламжлалт спорт болон гэймингийг (gaming) ойртуулж, тоглолтын эцсийн дүн талбай болон дэлгэцийн ард гаргасан ур чадвараас шууд хамаардаг нэгдсэн форматыг бий болгоход оршиж байна.
Энэхүү эрлийз (hybrid) тэмцээнд баг бүр зургаан тоглогчтой оролцоно. Тоглолтын явцад багийн дөрвөн гишүүн хөлбөмбөгийн талбайд өрсөлдөх бол үлдсэн хоёр нь консол дээр “EA FC” тоглох юм. Хоёр хэсгийн оноо болон цаг нь нэгдсэн байдлаар тооцогдоно гэдгээрээ онцлогтой.
Тоглолтын завсарлагаар консол дээр сууж байсан хоёр тоглогч талбай дээрх хоёр тоглогчоор байрлалаа солих ёстой. Ингэснээр оролцогч бүр тоглолтын биеийн хүчний болон дижитал хэсэгт хоёуланд нь оролцох боломж бүрдэж байгаа юм.
“Coded Cleats”-ийг эхлүүлсэн нь 2026 онд “эрлийз хөгжөөн дэмжигчид”-ийг (hybrid fandom) бий болгох стратегийн нэг хэсэг аж. “Red Bull” компани үүнээс өмнө хөлбөмбөгийн соёл болон гэймингийн огтлолцолд зориулсан “Red Bull XI” хэмээх сошиал сувгийг хэдийнэ нээгээд байгаа билээ.