“Counter-Strike 2” төрлийн “CS Asia Championships 2026” тэмцээнд Монголын “The MongolZ” баг урилга авчээ. Энэ удаагийн тэмцээнд зохион байгуулагчдын зүгээс чансаа өндөртэй 16 багийг шууд сонгон урьсан бөгөөд манай баг тэрхүү жагсаалтад багтсан байна.
Урилга авсан багуудын бүрэлдэхүүнд PARIVISION, Falcons, MOUZ, Aurora, The MongolZ, Liquid, B8, 3DMAX, Legacy, NRG, paiN, M80, BC.Game, MIBR, Lynn Vision, TYLOO багууд оржээ. Ийнхүү Ази тивийн нэр хүндтэй тэмцээний нэгт дэлхийн өрсөлдөх чадвартай багууд нэг дор цуглах нөхцөл бүрдэв.
“CS Asia Championships 2026” тэмцээн тавдугаар сарын 20-24-нд БНХАУ-ын Шанхайд зохион байгуулагдана. Харин нийт шагналын сан нь 1 сая ам.доллар байхаар зарлагдсан нь энэ удаагийн өрсөлдөөний жинг улам нэмэгдүүлж байна.
Өнөөдөр ирсэн мэдээллээр Сербийн “Aurora Gaming” баг визийн хүндрэлээс шалтгаалан тус тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Үүний улмаас тэдний оронд Шведийн “Ninjas in Pyjamas” баг оролцохоор болсон байна.
- Тэмцээн: “CS Asia Championships 2026”
- Хугацаа: тавдугаар сарын 20-24
- Байршил: БНХАУ-ын Шанхай
- Шагналын сан: 1 сая ам.доллар

The MongolZ баг Ази тивийг төлөөлөн дэлхийн топ 10 багийн жагсаалтад бат зогсож байгаа бөгөөд тэд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр олон улсын тэмцээнд оролцож байна.