The MongolZ багийн дасгалжуулагч хоёр тэмцээнийг өнжинө

by Саруул Батболд
0 comments

Монголын “The MongolZ” багийн дасгалжуулагч maaRaa ирэх гуравдугаар сард болох хоёр томоохон тэмцээнд биечлэн оролцох боломжгүй болсноо албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр 2026 оны гуравдугаар сарын 13-15-нд зохион байгуулагдах “BLAST Open Rotterdam”, мөн гуравдугаар сарын 18-29-ний хооронд үргэлжлэх “ESL Pro League Season 23” тэмцээнүүдэд багаа газар дээрээс нь удирдахгүй аж.

Дасгалжуулагч тэмцээний талбайд очихгүй ч багтайгаа холбоотой ажиллахаа үргэлжлүүлэхээр болсон байна. Тэрбээр тоглолтын үеэр цахимаар холбогдож, зайнаас зөвлөгөө өгч, тактикийн дэмжлэг үзүүлэх байдлаар багтаа туслахаар төлөвлөжээ.

Одоогоор maaRaa ямар шалтгааны улмаас дээрх тэмцээнүүдэд оролцох боломжгүй болсон талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Энэ мэдээ нь олон улсын тэмцээнд тогтмол өрсөлддөг “The MongolZ” багийн хувьд тодорхой хэмжээнд сорилт болж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Мөн түүний оронд түр хугацаанд дасгалжуулагчийн үүргийг хэн гүйцэтгэх талаар багийн зүгээс албан ёсны тайлбар хийгээгүй бөгөөд энэ асуудал тодорхойгүй хэвээр байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй