Цахим спортын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох Intel Extreme Masters (IEM) Rio 2026 тэмцээн эрч хүчтэйгээр үргэлжилж байна. Counter-Strike-ийн дэлхийн шилдэг багууд аваргын төлөө өрсөлдөж байгаа энэ үед шөвгийн наймын (Quarterfinal) маш сонирхолтой тоглолтуудын хуваарь албан ёсоор гарлаа.
Баасан гарагийн оргил тоглолтууд
2026 оны 4-р сарын 17-ны Баасан гарагт хөгжөөн дэмжигчдийн тэсэн ядан хүлээж буй хасагдах шатны эхний тоглолтууд явагдана. Бүх тоглолтууд “Best of 3” (BO3) буюу гурван мап-ийн турш үргэлжлэх бөгөөд ялсан багууд хагас шигшээд өрсөлдөх эрхээ авах юм.
Энэ өдрийн албан ёсны тоглолтын хуваарь:
- 18:00 цагт: Spirit болон MOUZ багуудын хоорондох эхний шөвгийн наймын тоглолт.
- 21:15 цагт: Vitality болон Natus Vincere (NAVI) багуудын хоорондох өдрийн хоёр дахь ширүүн өрсөлдөөн.
Ялангуяа Vitality болон Natus Vincere багуудын хооронд болох тоглолт нь энэ шатны хамгийн их анхаарал татсан, оргил тулаан байх болно гэж шинжээчид үзэж байна. Аль баг тактикийн илүүрхэл гаргаж, хагас шигшээ рүү алхах нь тун удахгүй тодорхой болох нь ээ.