78 настай эмээ Twitch платформ дээр видео тоглоом тоглож дэлхийн рекорд тогтоолоо

0 comments

Абердин хотын 78 настай Кэт Бови Twitch платформ дээр Fortnite тоглоомыг шууд дамжуулан тоглодог хамгийн ахмад эмэгтэйгээр “Гиннесийн дэлхийн амжилт” (Guinness World Records)-д бүртгэгджээ. Тэрээр grumpygran48 гэх ник нэрээрээ 24 мянга гаруй дагагч цуглуулж чадсан байна.

Кэт 2017 онд ач хүүгийнхээ Fortnite тоглож байгааг харснаар уг тоглоомыг сонирхож эхэлжээ. Улмаар дараа жил нь өөрийн бүртгэлийг үүсгэн, шууд дамжуулалт (стрим) хийж эхэлсэн байна.

Стример эмэгтэйн ярьснаар, бараг есөн жилийн хугацаанд тэрээр тоглох сонирхлоо огт алдаагүй гэнэ. “Би өөрийгөө геймер гэхээсээ илүү Fortniter гэж нэрлэх дуртай” хэмээн Кэт ярьжээ.

Тэрээр grumpygran1948 гэх ник нэрийг ач охиныхоо тоглоом шог ярианаас үүдэн авсан бөгөөд Кэт өөрийгөө огтхон ч “ууртай эмээ” биш гэдгийг онцолсон байна. Түүний сонирхолтой түүх мөн “Guinness World Records Gamer’s Edition 2027” номд багтжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй