Монголын The MongolZ баг FISSURE Playground 3 тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтдоо Бразилийн MIBR багтай өрсөлдөж, цувралын харьцаагаар 1:2-оор ялагдлаа.
The MongolZ эхний Ancient газрын тоглолтыг итгэлтэй эхлүүлж, өрсөлдөгчөө 13:5-аар буулган авснаар цувралыг тэргүүлсэн. Гэвч дараагийн Mirage дээр MIBR тоглолтыг эргүүлж, 13:10-аар ялснаар цувралын харьцааг 1:1 болгосон.
Ялагчийг шийдэх гурав дахь Inferno газрын тоглолт өрсөлдөөнтэй өрнөж, үндсэн үеийн 24 раундын дараа 12:12 болж тэнцсэн. Нэмэлт үед MIBR илүү амжилттай тоглож, 16:12-оор ялснаар цувралыг 2:1-ээр өөрийн болголоо.
Тоглолтын дүн:
- Ancient — 13:5
- Mirage — 10:13
- Inferno — 12:16
- Цувралын дүн — The MongolZ 1:2 MIBR

Ингэснээр The MongolZ FISSURE Playground 3 тэмцээний хэсгийн шатыг ялагдлаар эхлүүлэв. The MongolZ багийн албан ёсны төлөөлөгчөөр 1xBet ажилладаг бөгөөд тус брэнд багийг олон улсын тэмцээнүүдэд дэмжин ажиллаж байна.