HLTV-ийн шинэчилсэн чансаа: The Mongolz 14-р байраа хадгаллаа

0 comments

HLTV портал 2026 оны есдүгээр сарын 7-ны байдлаарх CS2-ийн дэлхийн шилдэг багуудын шинэчилсэн чансааг нийтэллээ.

Дэлхийн чансааг Spirit 1000 оноотойгоор итгэл төгс тэргүүлсэн хэвээр байна. Falcons 606 оноотой хоёрдугаар байраа хадгалсан бол BLAST Open Porto-ийн финалд шалгарсан MOUZ 548 оноотой болж, хоёр байр ахин гуравдугаар байрт бичигджээ. Vitality 518 оноотой дөрөвдүгээр байрт орсон бол FURIA хоёр байр ухарч, 514 оноотойгоор тавдугаарт бичигдэв.

FUT 401 оноотой зургаадугаар байрт, G2 325 оноотойгоор хоёр байр ахин долоодугаарт жагсжээ. Legacy 310 оноотой нэг байр ухран наймдугаарт, Aurora 256 оноотой нэг байр ахин есдүгээрт бичигдсэн байна. Харин Украины Natus Vincere хоёр байр ухарч, 252 оноотой аравдугаар байрт орсноор топ-10-ыг хаажээ.

Манай The Mongolz гурав дахь долоо хоногтоо дараалан 14-р байраа хадгалж байна. Одоогоор баг FISSURE Playground 3 тэмцээнд оролцож байгаа бөгөөд эхний тоглолтдоо MIBR-д хожигджээ.

HLTV-ийн шинэчилсэн чансаа: The Mongolz 14-р байраа хадгаллаа
HLTV-ийн шинэчилсэн чансаа: The Mongolz 14-р байраа хадгаллаа

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй