Sony компани BLACKPINK-ийн Лисатай хамтарсан тусгай хувилбарын DualSense геймпадыг танилцууллаа

0 comments

Sony Interactive Entertainment компани “BLACKPINK” хамтлагийн гишүүн, дуучин Лисатай (LALISA) хамтран PlayStation 5 консолд зориулсан “DualSense Lisa Limited Edition” лимитэд хувилбарын удирдлагыг танилцууллаа. Уг геймпад нь “Chroma Pearl” өнгөтэй бөгөөд мэдрэгчтэй самбар дээр нь Лисагийн нүд ба урд үсний засалтын зураглал, харин бие дээр нь одод болон “LL” үсгүүдийг дүрсэлжээ. Дуучин бүсгүй өөрөө уг дизайныг гаргахад биечлэн оролцож, өөрт нь утга учиртай деталиудыг тусгасан байна.

Нээлтийн огноо ба нэмэлт бүтээгдэхүүнүүд

Тусгай хувилбарын геймпадын урьдчилсан захиалга 10 дугаар сарын 2-нд эхлэх бөгөөд 10 дугаар сарын 30-наас 84.99 ам.долларын үнэтэйгээр маш хязгаартай тоогоор худалдаанд гарна. Түүнчлэн Sony компани “Lisa x PlayStation” цуглуулгыг давхар зарласан бөгөөд үүнд хувцас, малгай, цүнх, түлхүүрийн оосор, стикер болон DualSense-ийн гэр зэрэг мерчандайз бүтээгдэхүүнүүд багтаж байгаа юм.

lisa

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй