Karmine Corp баг VCT 2026 EMEA Stage 2 тэмцээний гранд финалд Team Liquid-ийг 3:1 харьцаатай хожиж, аваргын цом хүртлээ. Тоглолт Sunset дээр 13:7, Ascent дээр 13:6, Lotus дээр 7:13, Haven дээр 13:10 гэсэн дүнтэй өндөрлөсөн байна.
Бүсийн тэмцээн 8-р сарын 20-30-ны хооронд болж, шилдэг найман баг 250,000 ам.долларын шагналын сан болон оны гол тэмцээн болох VALORANT Champions 2026-д оролцох эрхийн төлөө өрсөлджээ.
EMEA бүсээс Champions-д дөрвөн баг шалгарлаа
Шийдвэрлэх тоглолтод хүрэх зам сүүлийн шатны хүснэгтүүдээр тодорхой болсон. 8-р сарын 28-нд Karmine Corp дээд хүснэгтэд FUT Esports-ийг 2:0-ээр хожиж, дэлхийн аваргын эхний шууд эрхийг авсан байна.
Харин Team Liquid доод хүснэгтэд Fire Flux Esports-ийг 2:0-ээр буулган авч, 8-р сарын 29-нд лузерүүдийн финалд FUT Esports-ийг 3:0-ээр илт давуу хожсоноор хоёр дахь шууд эрхийг баталгаажуулжээ.
Stage 2-ийн дүнгээр EMEA бүс VALORANT Champions 2026-д дөрвөн баг илгээнэ. Финалист Karmine Corp болон Team Liquid шууд эрх авсан бол FUT Esports 18 оноогоор, Team Vitality 14 оноогоор рейтингийн дагуу шалгарсан байна.
Тэмцээний шагналын хуваарилалтаар Karmine Corp нэгдүгээр байр эзэлж, 100,000 ам.доллар болон Champions 2026-ийн эрх хүртлээ. Team Liquid хоёрдугаар байрт орж, 65,000 ам.доллар болон дэлхийн аваргын эрх авсан бол FUT Esports гуравдугаар байрт шалгарч, 40,000 ам.доллар хүртсэн. Fire Flux Esports дөрөвдүгээр байрт орж 25,000 ам.доллар, BBL Esports болон Enterprise Esports 5-6-р байрт орж тус бүр 10,000 ам.доллар авжээ.
Karmine Corp шинэ бүрэлдэхүүнтэйгээ амжилт гаргав
Энэ түрүү Karmine Corp-ийн шинэчлэгдсэн roster-ийн хувьд чухал амжилт боллоо. 2026 оны эхээр гурван шинэ тоглогч авсны дараа баг Masters Madrid 2024-өөс хойш анх удаа олон улсын тэмцээнд оролцохоор болж байна.
Энэ шатны гол гэнэтийн бэлэг нь Challenger-лигээс гарч ирсэн Enterprise, Eintracht Frankfurt болон Fire Flux Esports багууд плей-оффт шалгарсан явдал байв.
Харин Fnatic Play-In шатнаас хасагдсан нь улирлын хамгийн том урам хугаралтын нэг болжээ. Мөн GIANTX болон Team Heretics regular season-ийн үеэр аутсайдер багуудад хожигдож, цааш шалгарах боломжоо алдсан байна.
VALORANT Champions 2026 тэмцээн 9-р сарын 24-нөөс 10-р сарын 18-ны хооронд Шанхайд болно. EMEA бүстэй зэрэгцэн бусад бүсүүд ч шалгаруулалтаа дуусгаж байгаа бөгөөд Хятадаас TYLOO болон JD Gaming аль хэдийн эрхээ аваад байна.