HLTV портал 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаарх CS2-ын дэлхийн шилдэг багуудын шинэчилсэн чансааг танилцууллаа. Жагсаалтын нэгдүгээр байрт “Team Spirit” баг 1,000 оноотойгоор тэргүүллээ найдвартай хадгалж үлдсэн бол “Falcons” (588 оноо) хоёрдугаарт, “MOUZ” (538 оноо) гуравдугаарт тус тус жагссан байна.
Дэлхийн шинэ ТОП-10 баг ба “The MongolZ”
“FISSURE Playground 3” тэмцээнд түрүүлсэн Бразилын “Legacy” баг чансаагаа хоёр байраар ахиулж 6-р байрт орж ирсэн бол манай “The MongolZ” баг нэг байр ухарч, 15 дугаар байрт бичигдэх болов. Багийг аравдугаар сард 1xBet-ийн дэмжлэгтэй PGL Masters Bucharest 2026 тэмцээн хүлээж байгаа юм.
Дэлхийн шинэчилсэн ТОП-10 баг:
- Spirit – 1,000 оноо
- Falcons – 588 оноо
- MOUZ – 538 оноо
- FURIA – 510 оноо (+1 байр)
- Vitality – 504 оноо (-1 байр)
- Legacy – 424 оноо (+2 байр)
- FUT – 397 оноо (-1 байр)
- G2 – 396 оноо (-1 байр)
- Aurora – 249 оноо
- Natus Vincere – 246 оноо
Чансаанд томоохон ахиц гаргасан багууд
Энэ долоо хоногийн чансаанд зарим багууд огцом ахиц үзүүлжээ:
- MIBR: Хятадад болсон тэмцээнд 3-4-р байр эзэлснээр чансаагаа 10 байраар ахиулж, 18-р байрт (114 оноо) орлоо.
- Alliance: FaZe, TYLOO болон magic багуудыг хожин 5-6-р байрт орсноор 29 байр үсрэн 21-р байрт (83 оноо) хүрэв.
- 5star: “The MongolZ” болон “Astralis” багуудыг хожиж, “FISSURE Playground 3” тэмцээний 7-8-р байрт орсноор чансаагаа нэг дор 94 байраар ахиулж, 33-р байрт (47 оноо) бичигдэж сенсаци тарилаа.