“The MongolZ” баг “tikuak” болон “DarkMeister” нарыг сэлгээнд шилжүүллээ

0 comments

Цахим спортын CS2 төрлийн “The MongolZ” баг үндсэн бүрэлдэхүүний шинэ тоглогчид болох “tikuak” Чимэдцэрэнгийн Золбаяр болон “DarkMeister” Дугарсүрэнгийн Ирээдүй нарыг сэлгээнд шилжүүлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр тэдний багийн үндсэн гараанд тоглосон хоёр сарын хугацаатай идэвхтэй үе дуусгавар болж байна.

Монголын баг сүүлийн үед олон улсын тэмцээнүүдэд тааруу үр дүн үзүүлсэн нь уг шийдвэрийг гаргахад голлон нөлөөлжээ. Тэд “Esports World Cup” (EWC) тэмцээнд 9-16-р байрт орсон бол “FISSURE Playground 3” тэмцээнээс сүүлчийн байраар мултарсан юм.

Тэмцээний үзүүлэлт болон дараагийн төлөвлөгөө:

  • Тоглогчдын статистик: “tikuak” болон “DarkMeister” нар тус багийн хамтаар нийт 9 тоглолтод өндөр зэрэглэлийн багуудын эсрэг өрсөлдөхдөө дунджаар 0.91 болон 0.92 рейтингтэй тоглосон.
  • Түр орлон тоглогч: “FISSURE Playground 3” тэмцээнд “Techno” М. Содбаярын оронд “cobrazera” У. Анарбилэг оролцсон билээ.
  • Дараагийн сорилт: Багт бүрэлдэхүүнээ эргэн бүрдүүлж, бэлтгэлээ хангахад нэг сар гаруйн хугацаа үлдсэн бөгөөд тэдний дараагийн тэмцээн 10 дугаар сарын хоёрдугаар хагаст болох “PGL Masters Bucharest 2026” юм.

“The MongolZ” багийн одоогийн бүрэлдэхүүн:

  • Үндсэн тоглогчид: “bLitz” Бямбасүрэнгийн Гарьдмагнай,  “910” Банзрагчийн Өсөхбаяр, “Techno” Мөнхболдын Содбаяр
  • Дасгалжуулагч: “maaRaa” Баянбатын Эрдэнэдалай
  • Сэлгээний сандалд: “DarkMeister” Дугарсүрэнгийн Ирээдүй, “tikuak” Чимэдцэрэнгийн Золбаяр, “cobrazera” Ууганбаярын Анарбилэг

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй