Сүүлийн жилүүдийн хамгийн их хүлээлт үүсгээд буй “Grand Theft Auto 6” тоглоом энэ оны 11-р сарын 19-нд нээлтээ хийх гэж байна.
Шинжээчдийн таамаглаж буйгаар тоглоом гарах үеэр 45 сая гаруй хувь борлогдох бөгөөд зөвхөн урьдчилсан захиалгын эхний цагт л гэхэд 1 тэрбум гаруй долларын орлого олно гэж үзэж байна. Олны хүлээлт маш их байгаа тул зарим компаниуд ажилчид нь олноор амралт авсны улмаас тоглоом гарах өдөр оффисоо хаахаар төлөвлөж байгаа аж.
Урт хугацааны тоглолт ба эрүүл мэндийн эрсдэл
Геймерүүд урт хугацааны марафонд бэлдэж буй энэ үед эрүүл мэндийн шинжээчид бие махбодод гарч болох сөрөг үр дагаврыг анхааруулж эхэллээ. “Feel30” платформын анагаах ухааны мэргэжилтэн Аннелис Каденагийн тайланд дурдсанаар, GTA 6-г хэт удаан, хяналтгүй тоглох нь эрчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ. Учир нь олон цагаар тоглох үед тестостерон гормоны ялгаралтыг бууруулдаг амьдралын буруу зуршлууд давхар үүсдэг байна.
Сөрөг нөлөө үзүүлэх үндсэн хүчин зүйлс
Гормоны хэмжээ буурахад тоглоом өөрөө биш, харин томоохон тоглоомууд гарах үеэр тоглогчдын дунд түгээмэл ажиглагддаг дараах зуршлууд нөлөөлдөг байна:
- Нойрны дутагдал болон шөнө дунд хүртэл суух;
- Түргэн хоол болон бэлэн хоол тогтмол идэх;
- Эрчим хүчний ундаа хэтрүүлэн хэрэглэх;
- Хөдөлгөөний дутагдал болон битүү өрөөнд удаан хугацаагаар байх.
Мэргэжилтнүүд амьдралын хэмнэл түр зуур өөрчлөгдөх нь ноцтой хохирол учруулахгүй ч бие махбодынхоо үндсэн хэрэгцээг мартаж болохгүйг тоглогчдод сануулж байна.