Ubisoft компанийн “Assassin’s Creed” цувралын дараагийн үндсэн тоглоом болох “Assassin’s Creed Codename Hexe“-ийн талаар шинэ мэдээлэл дэлгэгдлээ. Тоглоомын үйл явдал XVI зууны Төв Европт өрнөх бөгөөд шулам агнаж буй явдал гол сэдвүүдийн нэг байх юм.
MP1st хэвлэлийн мэдээлснээр, гол дүр нь Петра гэх залуу эмэгтэй байх аж. Гаднаа тэрээр томоотой охин мэт харагдавч, түүний үзэл бодол тухайн үеийн нийгмийн хэм хэмжээтэй зөрчилддөг байна. Мөн түүний эцэг эх байх магадлалтай Бригитта, Конрад, багш Вольфганг, түүнчлэн Бруно, Антон, Йоханна, Тео, Эрика гэх дүрүүд дурдагджээ.
Зохиолын үйл явдалд өвчин эмчилж чадаагүйнхээ төлөө тосгоныхонд шулмын хэрэгт сэжиглэгдсэн, урьд нь эмч бариач байсан 65 настай Гертруда эх чухал үүрэг гүйцэтгэж магадгүй байна. Тэрээр Бригиттад эмийн ургамал хэрэглэхийг зааж өгсөн бөгөөд охиныг нь “Хурганы одон” (Order of the Lamb) байгууллагаас нуун дарахад тусалдаг аж.
Тоглоомд мөн орчин үеийн үйл явдлын шугам гараж ирж магадгүй. Энэ үеийн дүрүүдийн дунд өөрийн боломжийн хязгаарт тутал ажилладаг, амбицтай карьер хөөгч Анна гэх эмэгтэй дурдагдсан байна.
Тоглоомын байршлуудын нэг нь Аугсбург хот болох аж. Үүний зэрэгцээ мэдээллийн зарим хэсэг нь 2023 оны тоглоомын хувилбарт үндэслэгдсэн тул Ubisoft хөгжүүлэлтийн явцад зарим дэлгэрэнгүй зүйлсийг өөрчилсөн байж болзошгүйг онцолжээ.
“Assassin’s Creed Codename Hexe” тоглоомын нээлт 2027 оны хоёрдугаар хагасаас наашгүй байна гэж таамаглаж байна. Мөн уг тоглоом PC, Xbox Series X/S, PlayStation 5 болон Nintendo Switch 2 консол дээр гарахаар төлөвлөгджээ.