Хөлбөмбөгчин Олександр Зинченко CS2-ийн “Passion UA” багийн сэлгээний тоглогч боллоо

by Саруул Батболд
0 comments

Украины хөлбөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин, өдгөө Нидерландын “Аякс” клубт хүчин зүтгэж буй Олександр Зинченко цахим спортын ертөнцөд өөрийн байр сууриа улам баталгаажуулж байна. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан “Passion UA” багийнхаа сэлгээний тоглогчоор албан ёсоор нэрлэгджээ.

“Passion UA” болон Монгол тамирчны холбоо

Цахим спорт сонирхогчид “Passion UA” багийг Монголын шилдэг тоглогч Senzu буюу М.Азбаяртай холбон сайн мэддэг. 1xBet Mongolia-ийн ивээн тэтгэлэгтэй The Mongolz багийн тоглогч М. Азбаяр өмнө нь зээлээр тус багт тоглож байсан ч саяхан BC.Game-д зээлээр шилжжээ. Энэхүү бүрэлдэхүүний өөрчлөлтийн дараа Украины баг дараагийн томоохон сорилдоо бэлтгэж эхэлжээ.

О.Зинченко “IEM Atlanta” тэмцээний бүрэлдэхүүнд

“Passion UA” багийн зүгээс ирэх тавдугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд АНУ-ын Атланта хотноо зохион байгуулагдах “IEM Atlanta” тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ зарласан байна. Сонирхолтой нь, багийн үүсгэн байгуулагч Олександр Зинченко өөрөө сэлгээний тоглогчийн хувиар энэхүү тэмцээнд бүртгэгджээ. Хөлбөмбөгийн талбайд дэлхийн хэмжээний од болсон тэрбээр ийнхүү цахим спортын дээд түвшний тэмцээнд багийнхаа нэг хэсэг болон оролцох гэж байна.

Спортын замнал ба гэмтлийн нөхцөл байдал

Ирэх арванхоёрдугаар сард 30 насны босго алхах Олександр Зинченко Английн Премьер лигийн алдарт “Манчестер Сити” болон “Арсенал” багуудад амжилттай тоглож байсан түүхтэй. Өдгөө “Аякс” багийн хагас хамгаалалтын бүсэд тоглож буй тэрбээр энэ улиралд гэмтлийн улмаас төдийлөн сайн тоглож чадахгүй байгаа юм. Тэрбээр одоогоор ердөө хоёр тоглолтод оролцсон статистиктай байна.

Хэдийгээр ногоон талбайд гэмтлийн улмаас түр хугацаанд завсарлага аваад байгаа ч тэрбээр Украины шигшээ багийнхаа төлөө 75 тоглолтод оролцож, 12 гоол оруулсан амжилтаараа бахархдаг. Зинченко 2023 онд цахим спортод хөрөнгө оруулалт хийж, “Passion UA” багийг хамтран байгуулснаар энэ салбарт тууштай хүчин зүтгэж эхэлсэн билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй