BC.Game баг Senzu-г үндсэн бүрэлдэхүүндээ авснаа зарлалаа

by Саруул Батболд
0 comments

BC.Game баг “The MongolZ” багийн тоглогч Senzu-г зээлээр авч, үндсэн бүрэлдэхүүнийхээ дөрөв дэх тоглогчоор нэгтгэж буйгаа албан ёсоор зарлав. Үүний зэрэгцээ, ScrunK ойрын хоёр тэмцээнд багийн бүрэлдэхүүнд орлон тоглогчоор оролцохоор болжээ. Senzu өнгөрсөн хоёрдугаар сараас хойш “Passion UA” багийг төлөөлөн тоглож байсан бөгөөд 1.21 гэсэн хувийн өндөр үзүүлэлттэй байсан ч багийнхаа амжилтыг тогтворжуулж чадаагүй юм.

Шинэчлэгдсэн бүрэлдэхүүний анхны тоглолт 5 дугаар сарын 11-нд болох “IEM Atlanta” тэмцээн байх бөгөөд үүний дараа баг Хятад улсыг зорьж, “CS Asia Championships“-т өрсөлдөхөөр төлөвлөж байна.

BC.Game багийн бүрэлдэхүүн:

  • s1mple
  • electroNic
  • krazy
  • Senzu
  • ScrunK — орлон тоглогч
  • TaZ — дасгалжуулагч

Senzu “Passion UA” багт очихоосоо өмнө манай “The MongolZ” багийн бүрэлдэхүүнд удаан хугацаанд хүчин зүтгэсэн билээ. Тэрээр “1xBet Монгол”-ын дэмжлэгтэйгээр “Esports World Cup 2025” хэмээх дэлхийн хэмжээний нүсэр тэмцээнд түрүүлж, түүхэн амжилт байгуулж байсан туршлагатай тоглогч юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй