Польшийн домогт тоглогч, карьертаа “Мэйжор”тэмцээний аварга болж байсан NEO (Филип Кубски) 2023 оноос хойш дасгалжуулсан FaZe Clan багаа өнөөдөр албан ёсоор орхилоо. CS2 тоглоомд шилжих эхний үед тус баг түүний удирдлага дор бараг тэмцээн болгоны шигшээ тоглолтод шалгарч, өөрийн гэсэн бяцхан “эрин үе”-ийг тогтоож байсан билээ.
Гэвч 2026 он гарснаар багийн амжилт эрс унаж, оролцсон тэмцээн бүртээ сүүл мушгих болсон нь ийнхүү дасгалжуулагчаа солих үндсэн шалтгаан болов. FaZe Clan-ий 2026 оны тааруу үзүүлэлтүүдээс дурдвал:
- BLAST Bounty S1 2026 – 17-32-р байр
- IEM Krakow 2026 – 9-12-р байр
- PGL Cluj-Napoca 2026 – 12-14-р байр
- ESL Pro League Season 23 Stage 2 – 12-14-р байр
Багийн удирдлагууд “BLAST Open Rotterdam 2026” тэмцээн эхлэхээс өмнө шинэ дасгалжуулагч олж амжаагүй тул түүний орныг багийн аналитик Gruby түр орлон гүйцэтгэхээр болжээ.