Тэмцээн зохион байгуулагч PGL ирэх жил болох PGL Bucharest 2027 тэмцээний товыг зарлалаа. Уг арга хэмжээ 2027 оны 1-р сарын 15-наас 24-ний хооронд болох бөгөөд шагналын сан нь нэг сая гаруй ам.доллар байх юм. Энэ тухай PGL-ийн албан ёсны X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
PGL компани Бухарест дахь цуврал тэмцээнээ ийнхүү дахин нэг жил үргэлжлүүлэхээр болсноо баталлаа. 2027 оны 1-р сард болох уг тэмцээний нийт шагналын сан 1.4 сая ам.доллар байх аж. Үүнээс нэг сая ам.долларыг хоёр хуваах бөгөөд 500,000 ам.долларыг тоглогчдод, үлдсэн 500,000-ыг клубуудад олгохоор төлөвлөжээ. Мөн тэмцээнд оролцох эрх олгодог VRS чансааны шилдэг таван клубт нэмэлт 400,000 ам.долларыг тэнцүү хуваан олгох юм байна.
Ташрамд дурдахад, PGL Bucharest 2026 тэмцээн тун удахгүй буюу 4-р сарын 4-нд эхлэх гэж байна. Тус тэмцээнд 16 баг 625,000 ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх бөгөөд түрүүлсэн баг нь 200,000 ам.долларын эзэн болох юм.