Lynn Vision Gaming багийн CS2 тоглогч z4kr (Сике)-ийн хуучин найз бүсгүй Weibo-д түүний хоёр нүүртэй амьдрал болон олон хамтрагчаа хуурч байсан талаар баримт нийтлэв.
Нийтэлсэн харилцааны зургаас харахад Сике зэрэг олон бүсгүйтэй харилцдаг байсан бөгөөд тэдний дунд телевизийн хөтлөгч, стриймер, бүр багийн хамтрагчийнх нь найз бүсгүй ч багтжээ.
BLAST.tv Austin Major 2025 тэмцээний үеэр Сике бэлгийн замын халдварт өвчин авсан ч, Хятаддаа эргэн ирсний дараа ч уулзалтуудаа үргэлжлүүлсэн нь олны анхаарлыг татав.
Түүний гар утаснаас 4 мянга гаруй нууц зураг, бичлэг олдсон бөгөөд эдгээр нь шантааж хийхэд ашиглагдсан байж болзошгүй аж. Бусад хохирогчид шүүхэд нэхэмжлэл бэлтгэж байгаа бол Lynn Vision удирдлага тоглогчийг бүрэлдэхүүнээс хасах асуудлыг хэлэлцэж байна.