VALORANT-ын энэ оны хоёр дахь олон улсын томоохон тэмцээн Европт эргэн ирлээ. Энэ удаад дэлхийн шилдэг 12 баг Их Британийн Лондон хотноо хуран цугларч, VALORANT Masters London 2026 тэмцээний аваргаа тодруулна. Тэмцээний бүх тоглолтууд алдарт “Copper Box Arena” цэнгэлдэхэд зохион байгуулагдах хуваарьтай байна.
Эдгээр нэр хүндтэй тэмцээн нь “Riot Games”-ээс Их Британид анх удаа албан ёсоор зохион байгуулж буй олон улсын LAN (оффлайн) тэмцээн гэдгээрээ онцлог бөгөөд дэлхийн киберспортын хорхойтнуудын анхаарлыг татаж байна. Багууд өндөр шагналын сангаас гадна Шанхай хотноо болох дэлхийн аварга шалгаруулах “VALORANT Champions 2026” тэмцээнд оролцох эрх олгох VCT онооны төлөө ширүүн өрсөлдөх юм.
Тэмцээний үргэлжлэх хугацаа болон хуваарь
“VALORANT Masters London 2026” тэмцээн хоёр долоо хоног гаруй буюу 2026 оны 6 дугаар сарын 6-наас 21-ний хооронд үргэлжилнэ. Тэмцээн дараах хоёр үндсэн шатнаас бүрдэнэ:
- Швейцар систем (Swiss Stage): 6 дугаар сарын 6-наас 10-ны өдрүүдэд.
- Плей-офф (Playoffs Stage): 6 дугаар сарын 12-ноос 21-ний өдрүүдэд.
Шагналын сан болон VCT оноо
Лондоны Мастерс тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар юм. Мөнгөн шагналаас гадна багууд VCT онооны (VCT Points) төлөө өрсөлдөнө. Энэ удаагийн тэмцээнд өвлийн “Kickoff” тэмцээнүүдийн ялагчид, тэр дундаа Сантьягогийн Мастерсын аварга Өмнөд Солонгосын “Nongshim RedForce” баг эрхээ авч чадаагүй тул онооны төлөөх тэмцэл маш ширүүн байх нь тодорхой байна.
Шагналын сангийн хуваарилалт:
- 1-р байр: $350,000 + 8 оноо
- 2-р байр: $200,000 + 6 оноо
- 3-р байр: $125,000 + 5 оноо
- 4-р байр: $75,000 + 4 оноо
- 5-6-р байр: $50,000 + 3 оноо
- 7-8-р байр: $35,000
- 9-10-р байр: $25,000
- 11-12-р байр: $15,000
Тэмцээний формат
Тэмцээнд нийт 12 баг оролцох бөгөөд бүсийн лигийн аварга болсон багууд эхний шатнаас чөлөөлөгдөх давуу эрх эдлэнэ.
Швейцар систем (Swiss Stage) Эг шатанд бүсийн лигүүддээ (Americas, EMEA, Pacific, China) 2 болон 3-р байр эзэлсэн нийт 8 баг өрсөлдөнө.
- Бүх тоглолтууд Best-of-3 (Bo3) форматаар явагдана.
- Хоёр хожил авсан баг дараагийн шатанд шалгарах бол хоёр хожигдсон баг тэмцээнээс хасагдана.
- Энэхүү шатнаас шилдэг 4 баг плей-оффт шалгарна.
Плей-офф (Playoffs) Швейцар системээс шалгарсан 4 баг дээр бүс бүрийн аварга, эхний шатнаас чөлөөлөгдсөн 4 баг нэмэгдэнэ.
- Тоглолтууд Double-Elimination (хожигдох эрхтэй) системээр явагдана.
- Бүх тоглолт Best-of-3 (Bo3) форматаар явагдах бөгөөд зөвхөн Доод хүснэгтийн финал болон Гранд финал Best-of-5 (Bo5) форматаар зохион байгуулагдана.
Тэмцээний оролцогчид
Дөрвөн том франчайз лигээс шигшигдсэн шилдэг 12 баг тус тэмцээнд оролцож байна. Бүсийн дөрвөн аварга баг плей-оффт шууд тоглох эрх авсан юм.
Плей-оффоос шууд гараагаа эхлэх багууд:
- Americas: G2 Esports
- EMEA: Team Heretics
- Pacific: Paper Rex
- China: EDward Gaming
Швейцар системээс тоглох багууд:
- Americas: Leviatán, NRG Esports
- EMEA: Team Vitality, FUT Esports
- Pacific: FULL SENSE, Global Esports
- China: XLG Esports, Dragon Ranger Gaming

Эхний тоглолтуудын хуваарь
Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний эхний өдрүүдийн тоглолтын хуваарийг зарлаад байна.
6 дугаар сарын 6:
- XLG Esports – NRG Esports
- Team Vitality – Dragon Ranger Gaming
6 дугаар сарын 7:
- FULL SENSE – FUT Esports
- Leviatán – Global Esports