VALORANT Masters London 2026 тэмцээний бүх оролцогчид тодорлоо

by Саруул Батболд
0 comments

VCT бүсийн лигүүдийн зарим тоглолт өндөрлөж, “VCT Americas” лигийн шилдэг гурван баг тодорсон байна. Ингэснээр “VALORANT Masters London 2026” тэмцээнд оролцох нийт 12 багийн нэрс бүрэн тодорлоо.

Masters London 2026 тэмцээний оролцогчдын бүрэлдэхүүн:

Americas Stage 1

  • Leviatán
  • G2 Esports
  • NRG

China Stage 1

  • EDward Gaming (1-р байр)
  • XLG Esports (2-р байр)
  • Dragon Ranger Gaming (3-р байр)

EMEA Stage 1

  • Team Heretics (1-р байр)
  • Team Vitality (2-р байр)
  • FUT Esports (3-р байр)

Pacific Stage 1

  • Paper Rex (1-р байр)
  • FULL SENSE (2-р байр)
  • Global Esports (3-р байр)

Тэмцээний формат болон зохион байгуулалт

Бүсийн лигүүдийнхээ аварга болсон багууд тэмцээнийг шууд плей-офф (хасагдах шат) шатнаас эхлүүлэх давуу эрхтэй болж байна. Харин үлдсэн багууд швейцар системээр хэсгийн шатанд өрсөлдөх бөгөөд эндээс шилдэг 4 баг плей-оффт шалгарч, бусад нь тэмцээнээ өндөрлүүлэх юм.

Тэмцээний тухай товчхон: “VALORANT Masters London 2026” тэмцээн зургаадугаар сарын 6-наос 21-ний өдрүүдэд Лондон хотын “Copper Box Arena”-д зохион байгуулагдана. Тэмцээний нийт шагналын сан $1,000,000 байх ажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй