“VALORANT Champions” тэмцээний үеэр өрсөлдөгчөө доромжлохыг албан ёсоор хориглолоо

2 comments

VALORANT Champions 2026” тэмцээний албан ёсны дүрэмд өрсөлдөгчөө доромжлох, тухайлбал хожигдсон өрсөлдөгчийнхөө бие рүү буудах болон дээр нь дараалан сууж босох (“teabagging”) үйлдэл хийхийг хориглосон заалт шинээр орлоо. Уг баримт бичигт тоглолтын үеэр бусад зохисгүй үйлдэл гаргахыг мөн хориглосон бөгөөд зөрчил гаргагчдад сахилгын шийтгэл ногдуулахаар тусгасан байна.

Дүрмийн шинэчлэл ба өмнөх тохиолдлууд

Ийм төрлийн хязгаарлалтууд өмнө нь ч хэрэгжиж байсан юм. Тухайлбал, 2021 онд VCT тэмцээний оролцогчдод өрсөлдөгчийнхөө бие рүү буудахгүй байх, “teabagging” хийхгүй байхыг сануулж байсан бол 2023 онд “Paper Rex” баг ийм үйлдэл гаргасныхаа төлөө “Riot Games”-ээс сануулга авч байжээ. Тэгвэл энэ удаад уг хоригийг анх удаа “Champions 2026” тэмцээний албан ёсны дүрэмд шууд тусгаж өгсөн байна.

You may also like

2 comments

Ганболд 9 сар 17, 2026 - 20:41

Зөв шүү дээ, бие биеэ хүндэтгэх хэрэгтэй

Reply
Чимгээ 9 сар 17, 2026 - 20:43

Тоглоом дээр хэт их стрессдэж хараал хэлэх нь муухай байдаг юм

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй