The MongolZ Хятадын багийг хожиж, MLBB-ийн Зүүн Азийн аваргаар тодорлоо

0 comments

Монголын цахим спортын The MongolZ баг Mobile Legends: Bang Bang (MLBB) төрлийн Зүүн Азийн аварга шалгаруулах MCT EA тэмцээнд түрүүлж, дэлхийн аваргын үндсэн шатанд өрсөлдөх эрхээ авлаа.

Аравдугаар сарын 31-нд “M Bank Arena”-д болсон тус тэмцээний их шигшээ тоглолтод The MongolZ Хятадын DianFengYaoGuai (DFYG) багийг 5:3-ын харьцаатай буулган авч, аваргын цомын эзэн болжээ.

Хятадын хоёр багийг дараалан ялж аварга болов

The MongolZ аваргын төлөөх тоглолтод шалгарахын тулд эхлээд доод хүснэгтийн шигшээд Хятадын Guangzhou Gaming багтай өрсөлдсөн байна. Монголын баг тус тоглолтод 3:0-ээр илүүрхэж, их шигшээд тоглох эрхээ баталгаажуулжээ.

Улмаар шийдвэрлэх тоглолтод DianFengYaoGuai багийг 5:3-аар хожсоноор тэмцээний аваргаар тодорсон юм.

M8 дэлхийн аваргын үндсэн шатанд оролцоно

Зүүн Азийн аварга болсон The MongolZ баг ирэх 2027 оны нэгдүгээр сард Туркийн Истанбул хотод зохион байгуулагдах M8 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн шатанд шууд оролцох эрхтэй боллоо.

Ийнхүү Монголын баг MCT EA тэмцээнд тэргүүлж, Mobile Legends: Bang Bang төрлийн дэлхийн аваргын дараагийн шатанд өрсөлдөхөөр болсон байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй