CD Projekt RED компани эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцуулж, тоглоомуудынхаа амжилт, “gamescom 2026” үзэсгэлэнгийн анонсын хариу үйлдэл болон ирээдүйн төслүүдийн төлөвлөгөөгөө хуваалцлаа.
The Witcher ба Cyberpunk 2077-ийн борлуулалтын амжилт
The Witcher цуврал:
- “Songs of the Past” нэмэлтийг бүх платформ дээр 900 мянга гаруй хэрэглэгч хүслийн жагсаалтадаа (wishlist) нэмжээ.
- Уг нэмэлтийн трейлер эхний 3 цагийн дотор 3 сая гаруй үзэлт авсан байна.
- 8 дугаар сарын 25, 26-нд болсон “gamescom”-ын нээлтийн анонсуудаас “The Witcher 3”-ын ремастер хамгийн их дурдагдсан бол “Songs of the Past” хоёрдугаар байрт оржээ.
- Цувралын нийт борлуулалт 90 сая хувь давснаас 65 сая нь “The Witcher 3” тоглоомд ногдож байна.
Cyberpunk 2077:
- “Phantom Liberty” нэмэлт тоглоом гарснаас хойш 3 жил хүрэхгүй хугацаанд 15 саяас дээш хувь борлуулагджээ.
- “Cyberpunk 2077” тоглоомын нийт борлуулалт 40 сая хувийн босгыг давсан байна.
- Cyberpunk ертөнцөөс сэдэвлэсэн хөзрийн тоглоом “Kickstarter” платформын түүхэн дэх хамгийн их санхүүжилт цуглуулсан тоглоомын төсөл болов.
- “Cyberpunk: Edgerunners” анимейшны 2 дугаар бүлэг 10 дугаар сарын 20-нд Netflix платформ дээр гарна.
Ирээдүйн төлөвлөгөө ба багийн бүрэлдэхүүн
9 дүгээр сарын 29-нд хоёр нэмэлт болон техникийн, геймплейн томоохон сайжруулалт бүхий “The Witcher 3 Remaster” нээлтээ хийнэ. Улмаар 2027 онд “Songs of the Past” гарах төлөвтэй байгаа бол 2028 онд Цири (Ciri) гол дүрд нь тоглох “The Witcher IV” тоглоомыг гаргахаар төлөвлөж байна.
7 дугаар сарын 31-ний байдлаар CD Projekt RED компанид 1045 хүн ажиллаж байна. Багийн хуваарилалтыг авч үзвэл:
- The Witcher IV: 519 ажилтан
- Cyberpunk 2: 184 ажилтан
- Төслүүдийн дэмжлэг: 196 ажилтан
- Sirius төсөл: 84 ажилтан
- Hadar төсөл: 33 ажилтан
- Бусад даалгавар: 30 ажилтан
