CS2-ын алалтын рекорд шинэчлэгдлээ: Казахстаны рифлер түүх бичэв

0 comments

Казахстаны 22 настай рифлер Даулет «dako» Ондассинов Counter-Strike 2-ын түүхийг шинэчлэн бичлээ. Алматы хотод болсон “BRO Cyber League Season 1” тэмцээний гуравдугаар байрын төлөөх тоглолтод “Game Point” багийн тоглогч dako “Total Domination”-ий эсрэг 24 раундын турш гайхалтай 40 алалт хийсэн байна.

Энэхүү үзүүлэлтээр тэрээр Алекс «poiii» Нюхольм Сундгрены (онлайн тоглолтод 39 алалт) болон Даниил «donk» Кришковцын (LAN тэмцээнд 38 алалт) өмнөх амжилтуудыг эвдлээ.

“Mirage” газрын зураг дээр Даулет Ондассинов эхний хагаст 23 алалт хийж, үндсэн цагт рекорд болох 40 алалтад хүрсэн байна. Гэвч түүний энэхүү гайхалтай хувийн тоглолт ч багийн ялалтад хангалтгүй байв. “Game Point” баг давуу талаа алдаж, нэмэлт цагт (overtime) хожигдон, цувралыг 1:2 харьцаатайгаар өРСөлдөгчдөө алджээ.

dako-гийн тус газрын зураг дээрх эцсийн статистик: 42/17 K/D, 128.8 ADR, 93.1% KAST болон 2.43 рейтингтэйгээр өндөрлөв.

CS2-ын үндсэн цагт хамгийн олон алалт хийсэн ТОП-10 тоглогч

  1. Даулет «dako» Ондассинов (Total Domination-ий эсрэг) — 40 алалт (LAN)
  2. Алекс «poiii» Нюхольм Сундгрен (Zero Tenacity-ийн эсрэг) — 39 алалт (Online)
  3. Даниил «donk» Кришковец (Wildcard-ийн эсрэг) — 38 алалт (LAN)
  4. Синдре «Tapewaare» Эллефсен (Metizport X-ийн эсрэг) — 38 алалт (Online)
  5. Анатолий «youka» Апросимов (ARCRED-ийн эсрэг) — 38 алалт (LAN)
  6. Лукас «Lucaozy» Невес (paiN-ийн эсрэг) — 37 алалт (Online)
  7. Мейсон «Lake» Сандерсон (BOSS-ын эсрэг) — 37 алалт (Online)
  8. Ян «cej0t» Дель (M80-ын эсрэг) — 37 алалт (LAN)
  9. Алекс «poiii» Нюхольм Сундгрен (AM-ын эсрэг) — 37 алалт (LAN)
  10. Диего «sacrifice» Камачо (Take Flyte-ийн эсрэг) — 36 алалт (Online)

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй